СБД-ийн 9-р хороо, Хангамжийн бааз орчимд агаарын чанарын хэмжилт хийж ажиллалаа


Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан түлшний хангамжийн баазын орчимд агаарын чанарын хэмжилт хийж ажиллалаа.  
          Үзүүлэлт
PМ2,5 (мкг/м3)
PМ10 (мкг/м3)
1-р сайжруулсан түлш савлагааны цэг
27
37
2-р сайжруулсан түлш савлагааны цэг
36
46
3-р цэг айлуудын орчим
30
39
MNS 4585:2016
24 цагийн дундаж стандарт 
50
100
Тайлбар:   РМ2.5 – жижиг ширхэглэгт тоосонцор,  РМ10 – том  ширхэглэгт тоосонцор    
Тус хэмжилтээс дүгнэж үзэхэд:
  1. “Таван толгой түлш” ХХК-ийн СБД-ийн 9-р хорооны хангамжийн баазад сайжруулсан түлш савлах үеийн агаар дахь тоосонцрын хэмжигдсэн үр дүн нь тухайн хугацаанд хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй байна.
  2. Сайжруулсан түлшийг савлах үед үүссэн тоосжилтыг агаар болон хөрсөөр дамжин нийтийн эзэмшил талбай болон айл өрхүүдийн орчинд зөөгдөх байдлыг бууруулах зорилгоор хангамжийн баазын хашааны дагуу хаалт хийх, мөн салхи шуурга гэх мэт цаг агаарын таагүй үед сайжруулсан түлшний савлагааны ажлыг түр зогсоох зэрэг арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан