Бид агаар дахь утааг шингэрүүлдэггүй юм аа гэхэд нэмэгдүүлэхгүй


Ноднин жилийн хувьд улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Нийслэлийн төсвөөс 500 сая төгрөг гаргасан. Энэ мөнгө нь гэр хороололын 430 айлд л цахилгаан халаалтөгөх мөнгө байсан, түүндээ л зориулагдсан. Хувь хүмүүст бол их мөнгө санагдаж байгаа байх. Агаарын бохирдолыг бууруулахад хаанаа ч хүрэлцэхгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөнд 4.2 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн байдаг. Тйимээс энэ асуудалд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж л шийдэгдэнэ. Гадны туршлагаас харахад экологийн асуудлаа шийдвэрлэхийн тулд асар их мөнгө зарцуулсан байдаг юм билээ.
-Нийслэлийн иргэдийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал бол агаарын бохирдол. Зарим нь энэ асуудал гамшгийн хэмжээнд хүрлээ гэж ярих боллоо?
-1997 он буюу Улаанбаатар хотод гэр хорооллын 60 мянган өрх бий болсон үеэс агаарын бохирдлын асуудал яригдсаар өдийг хүрлээ. Одоо нийслэлд 170 гаруй мянган гэр хорооллын айл өрх байна. Агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрлээ гэдэг боллоо. Энэ бол буруу ойлголт. Гамшгийн байдлыг бид өөрсдөө ч тогтоодог юм биш. Олон улсын байгууллагаас ирж тогтоох учиртай. Миний ойлгосноор нийслэлийн гурван хүн тутмын нэг нь амьсгалах агаараасаа болж ойчиж унахад хүрвэл энэ нь гамшиг болно. Гэхдээ бид өвлийн хэдэн сард нэг их сайхан агаараар амьсгалаад байдаггүй л дээ.
-Агаарын бохирдолд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд юу байна?
-Гэр хороолол, автомашин, замын тоос шороо, хог хаягдал, дуу чимээ энэ бүгд нийлээд агаарын бохирдлыг бий болгодог. Агаарын бохирдлын хүчин зүйлүүдийг ерөнхийд нь химийн, физикийн хүчин зүйлүүд гэж ангилдаг. Хүний биед хамгийн их хор хөнөөлтөй зүйл бол утаанаас илүү агаарын тоосонцор. Нарийн ширхэгтэй тоосонцрууд шууд хамраар ороод уушгинд очиж наалдана. Үүнд нэн ялангуяа бага насны хүүхэд илүү өртдөг. Учир нь тэдний биеийн эсэргүүцэл сул байдаг.
-Танай байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг хэд гэж тогтоосон бэ?
-Байх ёстой стандарт хэмжээнээс хотын төв хэсэгтээ 5-6 дахин их, захаараа бол 8-10 дахин их гэж үздэг. Эзэлж байгаа хувиар нь авч үзвэл 2007 онд Газар зүй геологийн төв Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөг хийсэн. Тэр үед загварчлалаар тооцож үзэхэд гэр хороолол 90 хувь, автомашин 13 хувь гэж гарч байсан. Одоо бол өөр болсон. Бид аль эх үүсвэр хичнээн хувийг бохирдуулж байгааг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран судлаж байна. Аливаад шинжлэх ухааны үндэстэй хандах хэрэгтэй. Улстөрийн нүдээр, сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Манайханд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад түрүүлж дуугардаг гэм бий. УИХ-ын гишүүд нь агаарын бохирдлын хэмжээ төд байна гээд, сэтгүүлчид нь гамшгийн хэмжээнд хүрлээ гэх жишээтэй.
-Танай байгууллага Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байна?
- 2009 оны 11 дүгээр сараас эхэлсэн энэ төсөл 2012 онд дуусна. Хамгийн гол ажил нам даралтын зууханд хяналтын тогтолцоог бий болгох явдал юм. Яагаад гэхээр гэр хороололын 60 хувь нь гэрт биш шавар байшинд амьдардаг. Эдгээрийн 60 хувь нь 100 ам метр орчим хоёр давхар байшинд амьдарч байна. Энэ хүмүүс Хятадын тогоонууд тавьж, нам даралтын зуух хэрэглэдэг. Үүнийг анхааралдаа авч ажиллах хэрэгтэй. Учир нь монгол гэрээс лүү их нүүрс шатаадаг газар бол нам даралтын зуухтай газрууд шүү дээ. Төслийн хүрээнд есдүгээр сарын дундуур том семинар болно. Японы засгийн газраас хоёр үе шаттай хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэ мөнгөөр зуух шинэчлэх ажлыг хийнэ.
-Энэ нь Мянганы сорилтын сангаас “Цэвэр агаар” төсөл хэрэгжиж байгаа. Таны бодлоор хэр үр дүнтэй ажил болох бол?
-Бид саяхан зуухаар утааг шинэчлэхгүй гэж ярьж байсан. Монгол гэр байгаа цагт зуух байх л болно. Юм бүхэн шинэчлэгдэж байгаа өнөө цагт Монгол шиг түүхий түлж байгаа орон ховор. Утааг багасгахын тулд нүүрс, зуух, дулаалга шинэчлэх ёстой. Энэ шинэчлэлтийн ажлыг "Цэвэр агаар" төслөөр шийдэнэ. Миний хувьд үр дүн өгнө гэж бодож байна. Агаар дахь утааг шингэрүүлдэгүй юм аа гэхэд нэмэгдүүлэхгүй.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан