Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 113 дугаар сургуулийн гадна инженерийн шугамын өргөтгөл


Төлбөрийг Төрийн сан банкны 200051052 тоот дансанд тушаана. /Гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудад хийж гүйцэтгэсэн нийт ажлуудын дундаж борлуулалтын орлого нь 161.0 сая төгрөгнөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-тай тэнцэх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013, 2014 онуудад дор хаяж нэг удаа 100.0 сая. төгрөгнөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Барилга хот байгуулалтын яамны 2.2.4 – Дулааны болон усан хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажлын эсвэл Эрдэс баялаг эрчим хүчний яамны 03.5.2 - 0.7-40.0 кгх/см 2 Даралттай шугам хоолойн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрлүүдийн аль нэг нь байж болно.
Тендерийн хамт 3,210,000 /гурван сая хоёр зуун арван мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодны давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
УБ хот Чингэлтэй дүүрэг Ц.Жигжиджавын гудамж-9 Хангарьд ордон, Нийслэлийн Агаарын чанарын алба, 10 давхар 1003 тоот өрөө, мэргэжилтэн Б.Баясгалан, Утас: 318551, 314876
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан