“Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудыг магадлан итгэмжилсэн ажлын тайлан, цаашид авах арга хэмжээ ”сэдэвт сургалт боллоо.


Уг сургалт нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын их тэнхимд 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдөр  зохион байгуулагдлаа. Энэ сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлын бууруулах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгууллаа. “Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч аж ахуйн  нэгж, байгууллагуудыг магадлан итгэмжилсэн ажлын тайлан, цаашид авах арга хэмжээ ”сэдэвт сургалтад Нийслэлийн төвийн 6-н дүүрэгт 100 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухны төрийн өмчийн болон хувийн хэвшлийн компаниудын зочид төлөөлөгчид оролцлоо.
Сургалтыг  Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх нээж үг хэлэв.
 Сургалтад дараах сэдвүүдийг хэлэлцлээ:
      • Агаарын чанарыг сайжруулах бүсэд Мэргэжлийн хяналтын байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэг 
    • Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгуулагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх ажлын талаарх танилцуулга, хаягдал утааны хэмжилтийн дүн 
      • Бие даасан дулааны эх үүсвэрүүдийг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох бололцоо 
      • Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээ
      • MNS 5043:2016 4,2 МВт хүртэл чадалтай ус халаах зуухны  стандартын танилцуулга
      • Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль 





скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан