Хан-Уул дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгууллаа.


Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд "Агаарын чанарыг сайжруулах" 2,4-р бүсийн хороодын хэсгийн ахлагч нарт Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц. Цолмон, мэргэжилтэн Б. Болор нар 2,4-р бүсийн хороодод үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид тус бүс нутагт хууль, дүрэм, журам, тогтоолыг хэрхэн мөрдөж ажиллах талаар сургалт, семинар хийлээ. Сургалтанд хороодын хэсгийн ахлагч нар 100%-н ирцтэй ирж идэвхтэй оролцлоо. "Ubs" телевиз газар дээр нь сурвалжлага хийсэн.



скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан