Сар шинийн баярын өмнө үе үеийн удирдлагуудаа хүлээн авлаа.


XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хамт олон, удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх ахмадууддаа хүнтэтгэл үзүүлэн “Энд хүрэлцэн ирсэн ахмадууддаа удахгүй болох сар шинийн баярын мэндийг хүргэе. Шинэ удирдлага гарснаас хойш 7 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд багагүй ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа билээ. Улаанбаатар хотод маш олон асуудал, бэрхшээл байгаа. Гэхдээ нэн түрүүнд утааны асуудал бид бүгдийн өмнө тулгараад байна.
Энэ зүйл зөвхөн нийслэлийн бус улсын хэмжээнд яригдах том асуудал гэдгийг дээш нь уламжилж  Үндэсний аюулгүй байдлаар хэлэлцүүллээ. Мөн тусгай төлөвлөгөөг боловсруулан, баталсан гэх мэтчилэн олон ажлыг үе шаттайгаар хийж, хэрэгжүүлж байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэв.  


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан