НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

 Эрхэм зорилго

Нийслэл хотынхоо ард иргэдийг цэвэр агаартай, эрүүл орчинд, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх.

 

Үндсэн чиг үүрэг

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар нь эрхлэх чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, салбарын хүрээнд батлагдсан мастер төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэг бүхий төрийн бодлого, шийдвэрийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

 

Байгууллагын товч түүх

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар нь анх “Агаарын чанарын алба” нэртэйгээр  2006 оны 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын 444 дүгээр  захирамжаар Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дэргэд 7 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 23-ны 68-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 14-р захирамжаар  16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад, 2013 оны 1 дүгээр сарын 22-нд Нийслэлийн Засаг даргын А/75 дугаар тогтоолоор 3 хэлтэс бүхий 26 хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжин үйл ажиллагаагаа явуулж байгаад 2016 оны 10 дугаар сарын 28-нд Засгийн газрын 8 дугаар тогтоолоор Агаарын бохирдлыг бууруулах газар болон өргөжин 3 хэлтэс бүхий 20 хүний бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Бүтэц зохион байгуулалт

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Агаар цэвэр Улаанбаатар” бүлэгт тус байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэгтэй холбоотой 6 заалт, 2013 оны Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтод 16 заалт тус тус тусгагдсныг доорх бүтэц, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэн ажиллана.


1
. Захиргаа хэлтэс: Байгууллагын дотоод зохион байгуулалт, стратеги төлөвлөлт, бодлогын удирдлагаар хангах, нэгжүүдийн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тооцох, төсвийн захирагчтай хэлтэс, төрийн захиргааны албан хаагчдын байгуулах үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, шийдвэр гаргуулах, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг хангуулах, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.


2
. Бодлого, зохицуулалтын  хэлтэс: Иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор агаар бохирдуулагч эх үүсвэрийн талаар судалгаа, шинжилгээ хийх, сөрөг нөлөөллийг бууруулах, эрчим хүч, дулаан хангамжийн талаар шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хийн болон шингэрүүлсэн, боловсруулсан түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.

3
. Агаарын чанарын хяналтын хэлтэс: Суурин болон хөдөлгөөнт станц, хөдөлгөөнт эх үүсвэр, үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэгцээ зэрэг бүх төрлийн агаар бохирдуулах эх үүсвэрт хэмжилт хийж, тархалтын загварчлал хийх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.