БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ, ЗОРИЛГО СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

Эрхэмлэх зарчим 1. Хуулийг баримтлах

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, УИХ, Засгийн газар, Нийслэл Засаг даргын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь Монгол улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд явагдана.

Эрхэмлэх зарчим 2. Хэрэглэгчээ дээдлэх

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх  Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын үйл ажиллагаа нь хэрэглэгчээ дээдэлсэн, иргэд олон  түмэнд чиглэсэн байна.

Эрхэмлэх зарчим 3. Ил тод, нээлттэй байх

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх бөгөөд иргэдийн санал бодол, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон түмний идэвхи оролцоонд тулгуурлана.

Эрхэмлэх зарчим 4. Шударга, ардчилсан ёс

Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ нас хүйс, яс үндэс, мэргэжил боловсролоор нь ялгаварлалгүйгээр голч шударга ёсыг баримтлана.

Дэлгэрэнгүй...