Мэндчилгээ

Эрхэм хүндэт Нийслэлийн иргэд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот төдийгүй эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай хотуудын нэг. Өнөөдөр зөвхөн байнгын оршин суугчдын тоо 1 сая 400 мянга, түр оршин суугчид болон зорчин явагчдын тоо улирлаас хамааран 400 мянга хүртэл тоогоор нэмэгдэж, их хот маань өдрөөс өдөрт хөгжин цэцэглэхийн хэрээр агаарын бохирдол мөн нэмэгдсээр байна.

Бид Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, салбарын хүрээнд батлагдсан мастер төлөвлөгөөний дагуу агаарын бохирдлыг бууруулах үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэл хотоо цэвэр тунгалаг агаартай болгох их үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийн ухамсарлан бидэнтэй хамтран бүтээлч ажил өрнүүлэх их аянд хамтдаа итгэл, сэтгэл, зүтгэл гаргаж оролцохыг Нийслэлчүүддээ уриалж байна.

Манай цахим хуудас таны өмнө үргэлж нээлттэй байж, та бүхэнд агаарын чанарын хяналт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулан ажиллах болно.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсч, амьдралд тань аз жаргал ерөөе.

 

 

 

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗРЫН ДАРГА М.ДЭЛГЭРЭХ