Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын ажлын байрны тодорхойлолт

Захиргааны хэлтэс /7 хүн/


1. Дэд дарга: Хэлтэс, нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах, газрын даргыг мэдээллээр хангах, орлох
Ажлын байрны тодорхойлолт

2. Захиргааны хэлтсийн дарга: Байгууллагын захиргааны ажлын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг цаг хугацаанд нь хангуулах, зохион байгуулах, хяналт тавих
Ажлын байрны тодорхойлолт

3. Хүний нөөц, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн: Байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлыг шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах
Ажлын байрны тодорхойлолт

4. Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжоор хангах, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулах, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын тайлан мэдээ гаргах
Ажлын байрны тодорхойлолт

5. Дотоод болон шуурхай ажил хариуцсан мэргэжилтэн: Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг чанд мөрдөн ажиллаж, баримт бичгийн эргэлт, эмх цэгцийг хангуулах, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй шуурхай байдлыг хариуцна
Ажлын байрны тодорхойлолт

6. Төсөв, эдийн засгийн тооцоо, судалгаа хариуцсан мэргэжилтэн: Байгууллагын төсвийн төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээний төсөв санхүүгийн судалгаа, үнэлгээг хариуцна
Ажлын байрны тодорхойлолт

7. Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн: Байгууллагын үйл ажиллагаа, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй ажил үйлчилгээ нь холбогдох хууль тогтоомж, дээд газрын шийдвэртэй нийцэж байгаа эсэхэд хяналт үнэлгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах, газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр удирдлагыг хангах
Ажлын байрны тодорхойлолт

Бодлого зохицуулалтын хэлтэс /4 хүн/

1. Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга: Агаарын бохирдлыг бууруулах, хамгаалахтай холбогдсон Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэн ажиллах, албаны мэргэжилтнүүдийн өдөр тутамын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр ханган ажиллана
Ажлын байрны тодорхойлолт

2. Дахин төлөвлөлт дулаан хангамж хариуцсан ахлах мэргэжилтэн: Гэр хорооллын дахин төлөвлөлт болон дулаан хангамжийн системийн үйл ажиллагаанаас үүсч байгаа агаарын бохирдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх, холбогдох мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэлтсийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах
Ажлын байрны тодорхойлолт

3. Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн: Гэр хороолол дахь айл өрхийн агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй шинэ технологи нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх
Ажлын байрны тодорхойлолт

4. Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн: Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах дээд газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах.
Ажлын байрны тодорхойлолт

Агаарын чанарын хяналтын хэлтэс /8 хүн/


1. Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга: Агаарын бохирдлын дүн шинжилгээ хийх, бүх төрлийн хэмжилт, хэмжилтийн лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, агаар бохирдуулагч эх үүсвэрүүд болон орчны агаарын хэмжилт хийх ажлыг зохион байгуулах
Ажлын байрны тодорхойлолт

2. Хөдөлгөөнт эх үүсвэрийн хэмжилт хариуцсан ахлах мэргэжилтэн: Автотээврийн хэрэгслээс гаралтай агаар бохирдуулах эх үүсвэрт хэмжилт хийх, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах, хэлтсийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах
Ажлын байрны тодорхойлолт

3. Тархалтын загварчлал хариуцсан мэргэжилтэн: Улаанбаатар хотын агаарын чанарыг тодорхойлох, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний саналуудыг урьдчилан үнэлэх, агаарын чанарын мэдээг стандарттай харьцуулан олон нийтэд мэдээлэх
Ажлын байрны тодорхойлолт

4. Орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн: Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын агаарын чанарт нөлөөлж буй үйл ажиллагаанд хяналт тавих, суурин болон хөдөлгөөнт станцаар орчны агаарын чанарт хэмжилт хийх ажлыг зохицуулах
Ажлын байрны тодорхойлолт

5. Суурин харуул хариуцсан мэргэжилтэн: Хэмжилтийн багаж хэрэгслүүдийн эвдрэл гэмтэл, тохиргооны асуудлыг хариуцах, агаар орчны дүн шинжилгээ, мэдээллийн сан бүрдүүлэх
Ажлын байрны тодорхойлолт

6. Суурин эх үүсвэрийн хэмжилт хариуцсан мэргэжилтэн: Нийслэлийн агаарын чанарыг тодорхойлох, агаар бохирдуулах хөдөлгөөнт эх үүсвэрээс бусад /ДЦС, УХЗ, ахуйн хэрэглээний гэх мэт/ эх үүсвэрүүдэд хяналт, хэмжилт хийх ажлыг зохицуулах
Ажлын байрны тодорхойлолт

7. Оператор, жолооч нь явуулын хөдөлгөөнт станц болон албаны машиныг жолоодно.

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here