Мэндчилгээ

Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд агаарын чанарыг тодорхойлох, агаарын бохирдолд хяналт, шинжилгээ, судалгаа хийх, бохирдуулагч эх үүсвэрүүдээс байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх  үндсэн чиг үүрэгтэй  Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан  агаарын  бохирдлыг бууруулах  талаарх зорилтуудыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Манай байгууллагын цахим  хуудсаас агаарын тухай хууль тогтоомж, тогтоол шийдвэр,   иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлж буй ажил,  үйлчилгээ, тухайн  жилийн тайлан,  цаг үеийн үйл явдал, зөвлөгөө зөвлөмж зэрэг  мэдээллийг  авах боломжтой  юм.

Та бүхэн манай цахим хуудсаар зочилж , бидэнтэй санал бодлоо байнга  хуваалцан, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо чухал учраас агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе.

 

                                          НИЙСЛЭЛИЙН АГААРЫН  БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ

                                          ГАЗРЫН  ДАРГЫН  АЛБАН ҮҮРГИЙГ

                                          ТҮР ОРЛОН  ГҮЙЦЭТГЭГЧ                                             Ц.ЦОЛМОН

Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Чадна
Чадахгүй /эдийн засгийн өртөг өндөртэй/
Чадахгүй /зүүж хэвшээгүй/
Бусад /Та сэтгэгдлээр хариулна уу/
Made Here