"Эх оронч худалдан авалт” үндэсний үйлдвэрлэл-2019 үзэсгэлэн боллоо


Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Үндэсний үйлдвэрлэл - Төрийн худалдан авалт" үзэсгэлэнг 2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн 4 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай нүүр тулан уулзуулах, дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний биелэлтийг танилцуулах, төрийн худалдан авалтанд хэрхэн бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ хэрхэн стандартын тохирлын гэрчилгээг авах, төрийн худалдан авах ажиллагаа, цахим тендер шалгаруулалтад хэрхэн оролцох, тендерт оролцогчдод тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэд, аж ахуй нэгж, байгууллагад зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн үндэсний үйлдвэрлэгчид төрийн худалдан авалтанд нийлүүлэх боломжтой стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, МҮХАҮ-ийн танхимын гишүүд, төлөөлөгчид оролцлоо.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь тус үзэсгэлэнд “Таван толгой түлш” ХХК-тай хамтран оролцсон бөгөөд Монгол Улсын Засгийн газраас баталсан "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тотоолыг иргэд олон нийтэд таниулан, Тавантолгой түлш ХХК-ийн “Сайн” сайжруулсан түлшийг сурталчлан ажиллаа. Үзэсгэлэнг сонирхсон иргэдийн зүгээс Засгийн газраас гаргасан 2019 оны 05 дугаар сарын 15-аас түүхий нүүрс хориглох шийдвэрийн талаар мэдээлэл сайтай байгаа бөгөөд чанар сайтай сайжруулсан түлшний талаар мэдээлэл эрэлхийлж байгаа нь тэдний асуултаас харагдаж байлаа.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан