“Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн 2017 оны 09 сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас зохион байгуулж буй “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн 2017 оны 09 сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэнд орчны бохирдолыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг олон үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд танилцуулах болно. Иймд аж ахуй нэгж, байгууллага, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Дэлгэрэнгүй...

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсэг 2017 оны 8 дугаар сарын 24-ноос 25-ны өдрийн хооронд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцахын зэрэгцээ Агаарын бохирдлыг бууруулах газрын лаборатори, түлшний хэмжилт хийж буй байдал, агаарын чанарыг хэмжих суурин харуулын үйл ажиллагаатай танилцлаа. 

Дэлгэрэнгүй...

Цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалт, авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж замын хөдөлгөөнд оролцуулна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа.

Дэлгэрэнгүй...

УТААНЫ ЭСРЭГ ХАМТДАА ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, "Хос Цамхаг"ХХК, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар болон "Шинэ айл" худалдааны төвөөс хамтран зохион байгуулж буй Агаар орчны бохирдлыг бууруулах, дэвшилтэт техник технологийг олон нийтэд таниулах зорилгоор "Утааны эсрэг хамтдаа үзэсгэлэн худалдаа"-г 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Шинэ Айл худалдааны төвд зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд  иргэд олон нийтийг өргөнөөр оролцохыг уриалж байна. 

Дэлгэрэнгүй...

Дэд бүлгүүд

Дэд бүлгүүд

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 25

Өчигдөр 78

7 хоногт 103

Сард 656

Бүгд 49016