НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ГАЗРЫН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Тайлант хугацаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр”, Агаарын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоол, шийдвэр дүрэм журмын дагуу шийдвэрлэж ажиллав.

Дэлгэрэнгүй...

Эх үүсвэрийн ялгарлын инвенторын 2016 оны жилийн тайлан

Агаарын бохирдлыг бууруулах газар олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл” II шатны төслийн багийнхантай хамтран агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын хэмжээний тоо тооллого (инвентор) -ын ажлыг 2016 оны 10 сараас эхлэн өгөгдлийг цуглуулж, 2017 оны 5 сар хүртэлх хугацаанд боловсруулан 2016 оны ялгарлын хэмжээг тооцож гаргасан. 

Дэлгэрэнгүй...

Эх үүсвэрийн ялгарлын инвенторын 2015 оны жилийн тайлан

Агаарын бохирдлыг бууруулах газар олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл” II шатны хүрээнд төслийн багийнхантай хамтран агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын хэмжээний тоо тооллого (инвентор) -ын ажлыг 2016 оны 2 сараас эхэлж, 2016 оны 6 сар хүртэлх хугацаанд өгөгдлийг боловсруулж 2015 оны ялгарлын хэмжээг тооцож гаргасан. 

Дэлгэрэнгүй...

САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТУРШИЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН

Tulsh taraavНийслэлийн Агаарын чанарын алба нь 2014 оны 02 дугаар сарын 17-ноос 23-ны хооронд 7 хоногийн турш сайжруулсан түлшний хэрэглээний судалгааг СБД-ын 12 дугаар хорооны сайжруулсан зуухтай 50 айл өрхөд турших ажлыг хийж гүйцэтгэн, ажлын хэсгийн зүгээс хяналт тавин ажиллалаа.
Туршилтын хугацаанд “Шарын гол энерго “ХХК-ийн сайжруулсан түлшийг 28 айлд, “Баялаг Эрдэнэ цом” ХХК-ийн сайжруулсан түлшийг 22 айлд өөрсдийн өдөр тутмын галлагааны аргаар нь хэрэглүүлж туршилтын ажлыг зохион байгуулсан.

“Шарын гол энерго” ХХК-ын түлшийг хэрэглэсэн 28 өрх сайжруулсан түлшний талаар эерэг хандлагатай байсан бол “Баялаг Эрдэнэ цом” ХХК-ын түлшийг хэрэглэсэн 22 өрхийн хувьд сөрөг хандлагатай байлаа.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 9

Өчигдөр 45

7 хоногт 91

Сард 801

Бүгд 58484