САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТУРШИЛТЫН АЖЛЫН СУУРЬ СУДАЛГААНЫ ТАЙЛАН

saijruulsan tulshСайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлэх туршилтын ажлын суурь судалгааг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нийт 50 өрхөөс 2014 оны 2 дугаар сарын 17 ны өдөр авлаа. Судалгаанд нийт 50 өрх хамруулснаас Байшинд амьдардаг 29, Монгол гэрт амьдардаг 21 айлыг хамрууллаа.   

Товч мэдээлэл:

Хэрэглэж буй зуухны төрөл - Дээрх айлуудын 25 өрх буюу 50% нь “Өлзий” зуух хэрэглэдэг.

Галлагааны зарчим - 33 өрх буюу 66% нь галлах бүрдээ мод хэрэглэдэг.

Нэг удаагийн галлагааны хэрэглэх нүүрс - 70% нь “5-7” кг нүүрс хэрэглэдэг.

Жилд зарцуулдаг нүүрсний хэмжээ - 36 өрх буюу 72% нь жилд “2-4” тн нүүрс хэрэглэдэг.

Нүүрсээ худалдан авах хэлбэр - 17 өрх буюу 34% нь нүүрсээ бөөндөж авдаг, 16 өрх буюу 32% нь жижиглэнгээр авдаг.

Гэрийн дулаалга- 11 өрх буюу 52 % нь 2 давхар дулаалгатай байна.

Байшингийн хэмжээ- 12 өрх буюу 42% нь 20-36м2, 9 өрх буюу 31% нь 36-40м2, байшинд амьдарч байна.

Жилд нүүрсэнд зарцуулдаг зардал - 19 өрх буюу 38% нь 200.000-350.000 төгрөг, 13 өрх буюу 26% нь 150.000-200.000 төгрөг.

Сайжруулсан зуухыг хэрэглэснээр гарсан түлшний хэмнэлт - 34 өрх буюу 68%-д түлшний хэмнэлт гарсан.

Судалгааны дүнг нэгтгэж график байдлаар харууллаа.

50ail suuri sudalgaa graph

Дүгнэлт:

Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлэх туршилтын ажлын суурь судалгааг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нийт 50 өрхөөс 2014 оны 2 дугаар сарын 17 ны өдөр авлаа. Судалгаанд Байшинд амьдардаг 29, Монгол гэрт амьдардаг 21 айл хамрагдсан. Монгол гэрт амьдардаг 21 өрхөөс 2 давхар бүрээстэй 11 /52 %/ өрх, 3 давхар бүрээстэй 8 /38%/ өрх, үлдсэн 10% буюу 2 өрх дан бүрээстэй байгаа бөгөөд 11 /52 %/ өрх нь 2 давхар дулаалгатай байна. Байшинд амьдардаг 29 өрх ийн 12/42%/ өрх 20-36м2, 9/31%/ өрх 36-40м2, 5 /17%/ өрх 40-60м2, лдсэн 3 /10%/ өрх нь 60-100м2 хэмжээтэй байшинд амьдарч байна.
Дээрх айлуудын 25 буюу /50% нь “Өлзий” зуух, 16 /32 %/өрх “Дөл” зуух хэрэглэж, тус тус 4 /8%/, 4 /8%/өрхүүд “Хас” болон “Илч” зуухыг, үлдсэн 1 /2%/ айл “Векас” зуухыг хэрэглэж байна.
Судалгаанд хамрагдсан өрхүүд нэг удаагийн галлагаагаар Монгол гэрт амьдардаг 21 өрхийн 20 /95%/ өрх “5-7” кг нүүрс, 1 /5%/ өрх “8-10” кг нүүрс хэрэглэдэг, байшинд амьдардаг 29 өрхийн 15 /52%/ өрх “5-7” кг нүүрс, 8 /28%/ өрх “11-15” кг нүүрс хэрэглэж байна. Үлдсэн 5 /17%/ өрх “8-10” кг нүүрс, 1 /3%/ айл “16-20” кг нүүрс хэрэглэдэг байна. Дүгэлтээс харахад нэг удаагийн галлагаар нийт өрхийн 70% нь “5-7” кг нүүрс хэрэглэдэг, бөгөөд 33 /66%/ өрх галлах бүрдээ мод хэрэглэдэг буюу үндсэн галлагаагаар галаа асаадаг харин 17 /34%/ өрх цогон дээрээ шууд нүүрсээ хийж галлаж байна.
Нийт өрхийн 17 /34%/ өрх нүүрсээ бөөндөж авдаг, 16 /32%/ өрх жижиглэнгээр авдаг, 11 /22%/ өрх долоо хоногоор авдаг, үлдсэн 6 /12%/ өрх шуудайгаар авдаг бөгөөд ихэнх буюу 36 /72%/ өрх жилд “2-4”тн нүүрс хэрэглэдэг, 10 /20%/ өрх “5-7”тн нүүрс хэрэглэдэг, 2 /4%/ өрх “8-10”тн нүүрс хэрэглэдэг, үлдсэн 2 /4%/ өрх нь бусад гэсэн хариултыг сонгожээ.Судалгаанд хамрагдсан нийт 50 өрхийн 29 /58%/ өрх “Нүүрс хөтөлөр”-н буюу Багануурын уурхайн нүүрсийг, 20 /40%/ өрх Налайхын уурхайн нүүрсийг хэрэглэдэг, үлдсэн 1 /2%/ айл өөр бусад уурхайн нүүрсийг хэрэглэдэг байна.
Сайжруулсан зуухыг хэрэглэснээр түлшний хэмнэлт гарсан 34 /68%/ өрх, онцын ялгаа гараагүй 14 /28%/ өрх, хэмнэлт огт гараагүй 2 /4%/ гэсэн хариултыг сонгосон, Мөн ихэнхи нь буюу 41 /82%/ өрх сайжруулсан зуухыг галлахад ямар нэгэн хүндрэл гардаггүй, харин үлдсэн 9 /18%/ өрх хүндрэл байдаг гэж хариулжээ.
Түүхий нүүрс хэрэглэснээр хамгийн их хүндрэлтэй асуудал бол 34 /68%/ өрх хөө тортог их, 7 /14%/ өрх нунтаг, 4 /8%/ өрх хэт том, 2 /4%/ өрх чулуужилт ихтэй, 2 /4%/ өрх илч муу гэж үлдсэн 1 айл буюу 2% нь хурдан шатдаг гэсэн судалгаа гарчээ.
Түүхий нүүрс хэрэглэснээр орчинд хэрхэн нөлөөлдөг вэ? Гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан 50 өрхийн дийлэнх 15 /30%/ өрх эвгүй үнэртэй, удаах 13 /26%/ өрх үнс тоосжилт ихтэй, 7 /14%/ өрх орчинд бохирдол ихээр үүсэгдэг гэсэн бөгөөд мөн адил 7 /14%/ өрх хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, үлдсэн 8 /16%/ өрх байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн байна.
Судалгаанд хамрагдсан нийт 50 өрхийн 19 /38%/ өрх 200.000-350.000 төгрөг, 13 /26%/ өрх 150.000-200.000 төгрөг, 9/18%/ өрх 350.000-400.000 төгрөг зарцуулдаг. Үлдсэн 9 /18%/ өрх 400.000 төгрөгөөс илүү үнээр нүүрсээ авдаг байна.

 

Нийслэлийн Агаарын  чанарын алба

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 35

Өчигдөр 61

7 хоногт 189

Сард 976

Бүгд 52615