Эрчим хүчээ хэмнэе!


Гэрэлтүүлэг
Та илүү эрчим хүчинд үр ашигтай технологийг ашигласанаар гэрэлтүүлэгт зарцуулдаг эрчим хүчний зардалаа 50%-иар багасгах боломж бий. Үүний тод жишээ нь улайсдаггүй чийдэн бөгөөд та үүнийг ашигласанаар жилд 68,1 кг нүүрстөрөгчийн давхар исэл агаарт ялгарахаас сэргийлнэ.
Халаалт болон хөргөлт
Өрх айлын эрчим хүчний хэрэглээн ойролцоогоор 38% нь халаалт болон хөргөлтөнд зарцуулагддаг. Хэрэв та шинэ байр барих гэж байгаа бол эрчим хүчний үр ашигтай байдлыг юуны түрүүнд бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дулааны тохируулага ашиглах хэрэгтэй. Дээвэр, хана, цонхоор их хэмжээний дулаан алддаг. Жишээ нь өвөл гэрийн дулааны бараг 40%-ийг алддаг. Тйимээс эдгээрийг зөв тооцоолсоноор эрчим хүчний зардалаа багасгахын хажуугаар хүлэмжийн хийг бага ялгаруулан эдийн засгийн хувьд хэмнэлттэй амьдрах боломжийг Таньд олгоно.
Сэргээгдэх эрчим хүч
Сэргээгдэх эрчим хүч нь нар, салхи, усыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагааг хэлнэ. Монголд хамгийн ашиглах боломжтой сэргээгдэх эрчим хүч бол нарны эрчим хүч юм. Учир нь монгол улсад дунджаар жилд 230-260 өдөр өөрөөр хэлбэл 2600 – 3300 цаг үүлгүй нарлаг өдрүүд байдаг. 
Ногоон буюу цэвэр эрчим хүч
Ногоон буюу цэвэр эрчим хүч гэдэг нь нар, салхи, ус мөн органик хог хаягдлыг ашиглан цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагаа юм. Нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэх болох уламжлалт аргаас татгалзан, цэвэр эрчим хүч ашигласанаар та байгаль орчны доройтлыг бууруулахад өндөр хувь нэмэр оруулна.
Нарны эрчим хүч гэж юу вэ?
Нарны эрчим хүч гэдэг нь нарны туяаг нарны зай хураагуурsolar panel-ын тусламжтайгаар цахилгаан эрчим хүчинд хувиргах арга юм. Нарны зай хураагуурын өртөг хэдий үнэтэй ч удаан хугацааны дараа таны нийт төлөх цахилгааны зардалаас хавьгүй хямд тусна, мөн байгаль орчинд ээлтэй.
Салхин эрчим хүч гэж юу вэ?
Салхин эрчим хүч нь агаарын урсгалыг сэнс буюу салхин турбинийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэхийг хэлнэ. Салхин эрчим хүчийг өндөрлөг салхи ихтэй газар байрлуулдаг учир энэ нь хот суурийн болон хөдөө тал хаана ч байрлуулахад тун тохиромжтой.
Ахуйн эрчим хүчний үр ашигтай байдал
Улс орон хөгжин, хүн ам ихэсэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ улам ихэсэж байна. Үүнийг даган ахуйн бүтээгдэхүүн хэрэглээ ихэссэн. Та хаана амьдардаг ч бай эрчим хүчинд үр ашигтай гэр ахуйн бүтээгдэхүүн хэрэглэн эрчим хүчээ хэмнэх боломж бий. Таны гаргасан шийдвэр тань таны эрчим хүчний зардалд олон жилийн турш эерэгээр төлөөлнө.
Эрчим хүчний үр ашиг гэж юу вэ?
Эрчим хүчний үр ашиг гэдэг нь бага эрчим хүч ашиглан хэвийн үйлчилгээ авах эсвэл хэвийн үр дүнд хүрэх гэсэн ойлголт юм . Өөрөөр хэлбэл ухаалаг, сайжруулсан технологи ашиглан өөрт авдаг хэрэглээгээ яг тэр түвшиндээ авах. Та бага эрчим хүч ашиглахын зэрэгцээгээр мөнгөө хэмнэн байгаль орчны доройтолыг бууруулна.
Гэртээ эрчим хүчээ хэмнэх
Таны амьдарч байгаа гэр тань хэдий эрчим хүчний үр ашиг өндөртэй байлаа ч та дотор нь хэрхэн амьдарч байгаа тань эрчим хүчний хэрэглээ болон зардалд маш их нөлөөтэй. Эрчим хүчээ ухаалаг зарцуулах зэрэг бага хэмжээний өөрчлөлт нь таньд тав тухаа алдалгүйгээр эрчим хүчний зардал болон хэрэглээний хэмнэлтийг бий болгоно.
 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан