“Энержи монголиа 2017”олон улсын хурал үзэсгэлэн боллоо.



“Энержи Монголиа-2017” Олон улсын хурал, үзэсгэлэн Улаанбаатар хотод 5 дугаар сарын 17,18-ний хооронд зохион байгуулагдлаа. Энэ хурал, үзэсгэлэнг уламжлал болгон Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба тус олон улсын хурлын арга хэмжээ Корпорейт зочид буудлын 5-р давхарт концертын танхимд, олон нийтэд зориулсан үзэсгэлэн нь Корпорейт Конвейншн Центрийн 2-р давхарт “Event Hall”-д тус тус боллоо. “Энержи Монголиа-2017” Олон улсын хурал, үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар  болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон Хятад,  Швейцарь, Герман, Орос, Тайланд, Америк, Солонгос, Бельги, Австрали, Япон, Канад гэх мэт улсуудын хувийн хэвшлийн компаниудын зочид төлөөлөгчид оролцлоо.

Хуралд дараах сэдвүүдийг хэлэлцлээ:
• Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжил, ололт амжилт, өнөөгийн түвшин ба цаашдын чиг хандлага
• Эрчим хүчний салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд
• Эрчим хүчний хэмнэлт
• Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замууд
• Агаарын бохирдлыг бууруулах
“Энержи Монголиа – 2017” Олон улсын хурал, үзэсгэлэнд Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ сэдвээр” илтгэл тавилаа. 



скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан