Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай төсөлд санал авч байна


АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална”, 15.3.-т “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно” гэж тус тус заасан.
Агаарын тухай хуулийн 3.1.5-т “агаарын чанарыг сайжруулах бүс” гэж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тусгай дэглэм тогтоож, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хилийн зааг бүхий нутаг дэвсгэрийг  гэсэн байдаг ба тухайн бүсэд хориглох зүйл буюу тус хуулийн 16.1.5-т “түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах”-ыг хориглосон.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн шинэчлэхдээ агаарын бохирдлын түвшин, Засгийн газраас баримталж буй бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр зэргийг харгалзан тогтоодог.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бодлого, шийдвэр
  • Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.2-т “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрс хэрэглэхийг үе шаттайгаар хориглох” гэж заасан бөгөөд түүний шалгуур үзүүлэлтээр Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах үндсэн 4 бүсэд хуваан, 2018 он гэхэд тэдгээр бүсийн 4-р бүсэд, 2020 он гэхэд 3-р бүсэд, 2025 онд 1,2-р бүсэд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халсан байхаар тогтоосон.
  • Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолоор нийслэлд байрлах эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороодын нутаг дэвсгэрээс бусад буюу нийслэлийн 6 (Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй) дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн  хориглосон.
  • Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дугаарт захирамжаар “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журам”-ыг баталсан. Тус журмаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1,2 –р бүсэд оршин суудаг айл өрх урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах боломжоор хангагдсан.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2018 оны А/226-А/619 дүгээр тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг баталсан. Энэхүү журмаар агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн 4 бүсээр тогтоож тэдгээрийн тус бүрт оршин сууж буй өрхийн тоо болоод хорооны тоог зааж өгсөн.
Бүс шинэчлэн тогтооход гарах хүндрэл бэрхшээл
  1. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооход “Түүхий нүүрс хэрэглэхийг хэрэглэхийг хорих тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолыг үндэслэл болгож байгаа бөгөөд гэтэл нийслэлийн алслагдсан 3 (Багануур, Багахангай, Налайх) дүүргийн зүгээс агаарын чанарыг шинэчлэн тогтоох бүсэд хамрагдах саналыг гаргаад байна. Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 02 дугаар сарын 06-07 ны өдрүүдэд  24 цагийн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр  22- 23 цагийн үед РМ5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэм хэмжээнээс 8.2 дахин байсан нь нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт түүхий нүүрсний хэрэглээг бууруулах арга хэмжээг зайлшгүй авах шаардлага үүсч байна.
  2. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр батлан гаргасан бөгөөд тус журамд хамрагдах дүүрэг, өрхийн тоо болоод хороодыг нарийвчлан зааж өгсөн.
  3. Нийслэлийн Статистикийн газраас 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гаргасан өрхийн судалгаагаар Баянгол дүүргийн 16-р хороонд гэр хорооллын 1648 өрх амьдарч байна. Тус хороонд 2018 оны улсын төсвөөр 4 дэд станцыг шинээр нэмж, 1201 өрхөд 4.0кВт чадалтай цахилгаан хангамжаар хангагдах нөхцөлийг  бүрдүүлсэн. Хэдийгээр 1201 өрх 4.0кВт чадалтай цахилгаан хангамжаар хангагдах боломж бүрдсэн ч үлдсэн 447 өрхөд 4.0кВт чадалтай цахилгаан хүрэх боломжгүй байна. / айл өрхийн цахилгаан хангамжийг 4.0кВт чадалтай болгосон гэдэг нь 1 тоолуурт очиж буй чадлын хэмжээ юм. Өөрөөр хэлбэл хэрэв 1 хашаанд 1-ээс дээш айл өрх байх тохиодолд 4 кВт-ын цахилгааны чадал багасна./ Цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд айл өрхийн тоолуур хүртлэх шугам сүлжээний ажил хийгдсэн. Тоолуураас өрх хүртлэх цахилгааны шугамыг хэрэглэгч өөрөө хариуцах ёстой.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн шинэчлэх төслийн боловсруулахад агаарын бохирдлын түвшин, Засгийн газраас баримталж буй бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр, дүүргүүдээс ирсэн хүсэлт зэргийг үндэслэн 4 үндсэн бүстэй байхаар төлөвлөлөө. / Бүсэд хамрагдах хороодуудыг Хавсралт 1.-т үзүүллээ./
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн шинэчлэн тогтоосноор агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогч талуудын чиг үүргийг тогтооход чухал ач холбогдолтой юм.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар
---о0о---
Хавсралт 1.
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС
/2019-2020/ 
Дүүрэг
1
дүгээр бүс
/Хороо/
2
дугаар бүс 
/Хороо/
3 дугаар  бүс
/Хороо/
4                дүгээр бүс
/Хороо/
Сонгинохайрхан
21
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 19, 20, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 30,31, 32
 
12, 13, 14, 15, 16, 17, 18, 29
Баянзүрх
20
2, 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 19,   21, 22, 23, 24, 27,  28,
 
1, 3, 6, 7, 15, 18, 25, 26
Чингэлтэй
 
7, 8, 9, 10, 11, 12,
13, 14,  15, 16, 17, 18, 19
 
1, 2, 3, 4, 5, 6
Сүхбаатар
 
9, 10, 11, 12, 13, 14, 15, 16,  17, 18, 19, 20 
 
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8,
Баянгол
 
9, 10, 11, 20, 21, 22, 23
16
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 17, 18, 19
Хан-уул
12, 13, 14 
4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16
 
1, 2, 3, 15,
Багануур
 
 
 
 
Багахангай
 
 
 
 
Налайх
 
 
 
 
Тайлбар
Стандартын шаардлага хангасан зуух ашиглана.
Сайжруулсан хатуу түлш хэрэглэнэ.
Яндангүй бүс
Хороодын тоо
5
83
1
49
Нийт  138
Тус бүсийн төсөлтэй танилцан Агаарын бохирдолтой тэмцэх газрын 11-314876, 11-318551 дугаар руу залган холбогдох саналаа өгнө үү.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан