"ЖАЙКА"-ын техник хамтын ажиллагааны төсөл "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх төсөл II үе шат" нь 2014-оны 01-сарын 20-оос хэрэгжиж эхэлж байна.

ЯПОНЫ ИХ ХУРЛЫН ДЭЭД ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ХЯНАЛТЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ҮР ДҮНТЭЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт хэрэгжсэн “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт, агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Япон Улсын засгийн газрын гишүүд, дээд танхимын гишүүд, холбогдох намын төлөөлөл нийт 18 төлөөлөгч 2017 оны 09 сарын 18 өдөр уулзаж  харилцан мэдээлэл солилцлоо.

Дэлгэрэнгүй...

Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн III үе шат хэрэгжинэ

“Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төсөл 2010 оноос хэрэгжиж ирсэн. Нэг, хоёрдугаар үе шат нь 7 жилийн хугацаанд хэрэгжсэн бол 3 дугаар үе шат нь 2018 оноос 5 жилийн хугацаанд хэрэгжихээр боллоо. Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс гуравдугаар үе шатыг эхлүүлэх хүсэлт тавьсны дагуу Японы Засгийн газраас баталгаажуулж, хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай санал солилцож, хурал хийсэн байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Японы ЖАЙКА-гийн Хүрээлэн буй орчныг хариуцсан ахлах зөвлөх Ямадо Тайзо нар уг хурлын протоколыг баталгаажуулж, гарын үсэг зурлаа. Баталгаажуулсан протоколыг Японы Засгийн газарт хүргүүлснээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх аж.

Дэлгэрэнгүй...

Монгол улс Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжлэх 2 дугаар үе шатын нэгдсэн семинарын илтгэлүүд

Агаарын бохирдлыг бууруулах газар (АББГ)-т хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын ““Монгол улс Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжлэх 2 дугаар үе шатны” төслийн нэгдсэн семинар амжилттай зохион байгуулагдлаа. Семинарт тавигдсан илтгэлүүдийг дараах холбоосноос татаж авна уу.

Дэлгэрэнгүй...

Мэргэжилтэнд чиглэсэн 12 дахь удаагийн сургалтын семинар

Төслийн дунд хугацааны тайлангийн семинар(Санал)

      Монгол улс Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шат нь 2013 оны 12 сараас 2017 оны 6 сар хүртэл хугацаанд хэрэгжиж байгаа бөгөөд эхэлсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байна. Тиймээс төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн нөхцөл байдлыг тайлагнах, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулах зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байна.

Иймд Улаанбаатар хотын агаарын бохирдолд холбогдолтой мэргэжилтэн албан хаагч та бүхнийг өргөнөөр оролцож санал бодлоо солилцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй...

Монгол улс Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл-2 РМ, агаар орчны хяналт шинжилгээний тухай симпозиум

DSC03182  Олон жилийн туршид тоосонцор (РМ10, РМ2.5)-оос үүдэлтэй агаарын бохирдуулах бодисын судалгааг хэрэгжүүлж, Япон улсын БОЯ-ны судалгааны хорооны гишүүнээр ажиллаж байсан профессор багш Мизохата (Осака их сургуулийн бүс нутгийн уялдаа холбоог судлах байгууллагын хүндэт доктор) 2014 оны 2 дугаар сар, 2014 оны 6 дугаар сараас 7 дугаар сар, 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 1 дүгээр саруудад Улаанбаатар хотод хэмжилт хийсэн РМ10 болон РМ2.5-ын найрлагын шинжилгээний үр дүнгийн тухай мөн Улаанбаатар хотын агаар орчны суурин харуулын хэмжилтийн дүнд хийсэн дүн шинжилгээний талаар тус тус танилцууллаа.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 8

Өчигдөр 55

7 хоногт 292

Сард 1127

Бүгд 46116