УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ

Улаанбаатар хот дахь агаар бохирдлын асуудал
ウランバートル市大気汚染対策能力強化プロジェクト

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам 2009 оны байдлаар 1120000 гэж албан тоо гарсан байдаг ч үүнээс гадна бүртгэлгүйгээр шилжин ирэгсэд байгаа бөгөөд одоо ч хотын хүн ам маш хурдацтайгаар нэмэгдсээр байна. Нийслэлд 3-н нүүрсэн галлагаат дулааны цахилгаан станц, 200 гаруй дунд оврын халаалтын зориулалттай жижиг загварын УХЗ (Усан халаалтын зуух: УХЗ), 1000 гаруй үйлдвэрлэлийн зориулалттай жижиг зуух, түүнээс гадна гэр хорооллын 140000 өрх айлын зууханд нүүрс шатааснаас ялгарах тоос тоосонцор нь агаарыг ихээхэн бохирдуулж, хотын оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна.

Нөгөөтэйгүүр Монгол улс нүүрсний арвин нөөцтэй орон учраас түлш эрчим хүчний баталгаат эх үүсвэр болох нүүрсийг түшиглэх хандлага ихтэй бөгөөд нүүрснээс татгалзахын тулд нэлээд урт хугацааны бодлого, хүчин чармайлт шаардлагатай. Мөн сүүлийн жилүүдэд автомашины хэрэглээ ихэсч, улмаар хар тугалгатай бензин өргөнөөр худалдаалагдаж байгаа тул угаарын хийн эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл ч сэтгэл түгшээж байна.

Тиймээс Монгол улсад сүүлийн жилүүдэд агаарын бохирдол нь засгийн газрын түвшинд ч, ард иргэдийн хүрээнд ч тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд олон хандивлагч байгууллага гэр хорооллын зуух, түлшний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэргээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Мөн агаарын чанарын загварчлал болон эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн судалгаа явуулж байгаа боловч цахилгаан станц, УХЗ зэрэг том, дунд оврын эх үүсвэрээс ялгарах бохирдуулагч бодисын тооцоог хараахан баталгаатай гаргаж чадахгүй байгаагаас ялгарлыг бууруулах арга хэмжээг хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна.

 

Дэлгэрэнгүй...