"ЖАЙКА"-ын техник хамтын ажиллагааны төсөл "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх төсөл II үе шат" нь 2014-оны 01-сарын 20-оос хэрэгжиж эхэлж байна.

Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн Хамтран зохицуулах хорооны гуравдугаар хурал боллоо.

Нийслэлийн төр захиргааны төв ордон Хангардийн 14 давхрын “Б” танхимд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16-18 цагийн хооронд хороо хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

201502251. Төслийн явцын тайлан /Дугаар 2/-ийг хэлэлцэж төслийн явцын үр дүнг “хангалттай” гэж үнэллээ.

2. Автомат суурин нэг харуулыг Нийслэлийн Агаарын чанарын албанд шинээр нийлүүлэх болон Байгаль орчны байнгын хяналтын суурин системийг ДЦС-4 ТӨХК-д нэвтрүүлэх саналыг Японы талд албан ёсоор тавьж төслийн санамж бичигт нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх түүнтэй холбогдуулан Японы талаас тавигдах шаардлагуудыг хэлэлцэн зөвшилцөж 2 тал хүлээн зөвшөөрлөө.

Дэлгэрэнгүй...

Зуухнаас үүдэлтэй агаарын бохирдлоос сэргийлэх арга технологийн талаарх сургалт

講習会01 1024Дулааны цахилгаан станц болон усан халаалтын зуухнууд нь цахилгаан, дулаанаар хэрэглэгчдийг хангадаг чухал үүрэгтэй байгууламж байдаг учраас тухайн байгууламжийн тоноглолыг сайжруулах шаардлагатай байдаг.
Иймд одоо ашиглаж буй дулааны цахилгаан станц болон усан халаатын зуухны байгууламжийн тоноглолын ашиглалтыг сайжруулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах арга хэмжээний талаарх тодорхой ойлголтыг өгөх зорилготой сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад дулааны цахилгаан станцын зуухтай холбоотой асуудлыг голчлон дэвшүүлсэн.

Дэлгэрэнгүй...

''Улаанбаатар хотод нэвтрүүлэх шаардлагатай автомашины хаягдал утааны хэмжилт, судалгааны аргачлал'' семинар

DSC01636   Улаанбаатар хотод нэвтрүүлэх шаардлагатай автомашины хаягдал утааны хэмжилтийн аргачлал

1. Төсөл төлөвлөлтийн матриц дахь төслийн Үр дүн 1-ийн тухай

2. Үр дүн 1-ийн үйл ажиллагааны товч агуулга

3. Төслийн зорилгод хүрэхийн тулд

4. Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал

5. Автомашинаас ялгарах хаягдал утаанд авах арга хэмжээ

6. Төслийн I шатанд боловсруулсан ялгарлын коэффициентыг тооцоолох аргачлал

7. Автомашинд суурилуулах хэлбэрийн хаягдал утаа хэмжигчийн хэрэгцээ шаардлага

8. Автомашинд суурилуулах хэлбэрийн хаягдал утаа хэмжигчийн үр дүнд тулгуурлан агаарын

    бохирдлын эсрэг авах арга хэмжээг судлах

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 9

Өчигдөр 45

7 хоногт 91

Сард 801

Бүгд 58484