Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн Хамтран зохицуулах хорооны гуравдугаар хурал боллоо.

Нийслэлийн төр захиргааны төв ордон Хангардийн 14 давхрын “Б” танхимд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16-18 цагийн хооронд хороо хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

201502251. Төслийн явцын тайлан /Дугаар 2/-ийг хэлэлцэж төслийн явцын үр дүнг “хангалттай” гэж үнэллээ.

2. Автомат суурин нэг харуулыг Нийслэлийн Агаарын чанарын албанд шинээр нийлүүлэх болон Байгаль орчны байнгын хяналтын суурин системийг ДЦС-4 ТӨХК-д нэвтрүүлэх саналыг Японы талд албан ёсоор тавьж төслийн санамж бичигт нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх түүнтэй холбогдуулан Японы талаас тавигдах шаардлагуудыг хэлэлцэн зөвшилцөж 2 тал хүлээн зөвшөөрлөө.

3. Хурлын үеэр хэлэлцэгдсэн нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд болох Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага Жайкагаас нийлүүлэх багаж төхөөрөмжийн гаалийн бүрдүүлэлт удааширч байгааг хамтран зохицуулах хорооны гишүүд яаралтай арга хэмжээ авахаар болж ойрын хугацаанд орж ирэх багаж тоног төхөөрөмжүүдийн агуулах байрны асуудлыг эцэслэн хүлээлцэхээс өмнө Цаг уур орчны шинжилгээний газрын агуулахад түр байрлуулахаар шийдвэрлэлээ.

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 35

Өчигдөр 61

7 хоногт 189

Сард 976

Бүгд 52615