“ХОТЫН НОГООН ХӨГЖИЛ” ФОРУМААР БҮС НУТГИЙН ХОТУУД ХАМТАРСАН ИЛГЭЭЛТ ГАРГАЛАА


Дэлхий дахинаа, түүний дотор Ази тивийн хотууд хот суурин газрын хөгжлийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөнд анхаарал илүү тавьж байгаа боловч бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хэрэглээний өсөлт зэрэг сорилт хот суурин газар бүрт нүүрлэж байна. Эдгээр сорилтыг давахын тулд бүс нутгийн хотууд өөр өөрсдийн алхмыг хийж байгаа энэ үед бүс нутгийн улсын хотууд нэгэн дор чуулж харилцан санал солилцон, туршлага хуваалцаж байгаад оролцогчдын зүгээс талархаж буйгаа илэрхийлсэн юм. Форумын үеэр зочин хотуудын мээр, орлогч нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар уулзалт хийж, цаашид экологи, ногоон хөгжлийн салбар болон бусад салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо.



скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан