Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн III үе шат хэрэгжинэ

“Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төсөл 2010 оноос хэрэгжиж ирсэн. Нэг, хоёрдугаар үе шат нь 7 жилийн хугацаанд хэрэгжсэн бол 3 дугаар үе шат нь 2018 оноос 5 жилийн хугацаанд хэрэгжихээр боллоо. Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс гуравдугаар үе шатыг эхлүүлэх хүсэлт тавьсны дагуу Японы Засгийн газраас баталгаажуулж, хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай санал солилцож, хурал хийсэн байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Японы ЖАЙКА-гийн Хүрээлэн буй орчныг хариуцсан ахлах зөвлөх Ямадо Тайзо нар уг хурлын протоколыг баталгаажуулж, гарын үсэг зурлаа. Баталгаажуулсан протоколыг Японы Засгийн газарт хүргүүлснээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх аж.

Нэг, хоёрдугаар үе шатанд Монголын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хот дахь суурин харуулуудыг сайжруулахад голчлон анхаарсан байна. Мөн Улаанбаатар хотод агаарын бохирдлыг хэмжих багажийг Японы Засгийн газраас нийлүүлж байсан юм.

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 8

Өчигдөр 55

7 хоногт 292

Сард 1127

Бүгд 46116