“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл” (3-р үе шат)-ийн Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан боллоо


Японы  олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас техникийн туслалцаагаар  Нийслэлийн  Засаг  даргын Тамгын  газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын агаарын  бохирдлын  хяналтын чадавхыг бэхжүүлэх  төсөл” (3-р үе шат)-ийн  Хамтарсан  зохицуулах  хорооны  3 дугаар  хуралдаан 2019 оны 12  дугаар сарын  05-ны өдөр Хангарди ордны  хурлын  танхимд  боллоо.
            Хуралдаанд   төсөлд  хамтран  ажиллаж байгаа  төрийн  захиргааны  төв  болон нийслэлийн  холбогдох  байгууллагуудын төлөөлөл, ЖАЙКА  Монгол дахь Төлөөлөгчийн газар зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хуралдааныг удирдан явууллаа.
            Тус хуралдаанаар төслийн  үйл ажиллагааны  жилийн тайланг  танилцуулж,  төслийн   хэрэгжилтэд тулгарч буй  асуудал,  түүнийг  шийдвэрлэх  арга замын талаар  хэлэлцэн санал бодлоо  солилцож, төслийн үр дүнгийн  шалгуурын  тоон  үзүүлэлтийг тодорхойлж,  үйл ажиллагааны төлөвлөгөөнд  шаардлагатай  өөрчлөлт оруулахаар тохиролцсон. 

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан