Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны айл өрхүүдэд заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.


       Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Өвөлжилтийн бэлтгэл хангаж, хяналт тавих тухай” А/1036 дугаар захирамжийн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/1129 дүгээр захирамжаар нэг сар сунгасантай холбогдуулан хэрэгжилтийг  хангах зорилгоор /2020,10,04/ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны айл өрхийн зуух, пийшингийн бүрэн бүтэн байдал, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, галлагаа, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх заавар зөвлөмжийг өгч, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалган хяналт тавин ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан