ДУЛААЛГА, ХАЛААЛТЫН ЦОГЦ ХӨТӨЛБӨР-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА


 “Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” нь ДУЛААЛГА, ХАЛААЛТЫН ЦОГЦ ХӨТӨЛБӨР-ийг нийслэлийн гэр хорооллын 40 хороонд амьдардаг, төслийн шалгуурт нийцсэн айл өрхүүдэд хэрэгжүүлэх гэж байна. Байшин болон гэр сууцныхаа дулаан алдагдлыг төслийн 70 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр, өөрийн гараар дулаалах, сарын түлшний зардлаас илүүгүй мөнгийг 30 хүртэлх сарын хугацаанд хүүгүйгээр цувуулан төлөх замаар орчин үеийн халаалтын хэрэгсэлтэй болж, аятай тухтай амьдрахыг хүссэн иргэн та харъяа дүүргийнхээ “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д байрлах  “Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн борлуулалтын төв дээр очиж мэдээлэл аван, шалгуур хангасан тохиолдолд хөтөлбөрт бүртгүүлэхийг урьж байна.
Хөтөлбөр эхэлж буйтай холбогдуулан 10-р сарын 24-нд 11:00 цагт СХД-ийн 8-р хорооны “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн гадна талбайд зохион байгуулах гэж буй Төслийн нээлтийн арга хэмжээнд иргэд өргөнөөр оролцоно уу.
БОРЛУУЛАЛТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН БАЙРШИЛ
  1. БГД, 12-р хороо, Бичил хороолол /арктай буудлын хажууд, ломбардтай үйлчилгээний төвийн нэг давхарт/ 99693915
  2. СХД, 8-р хороо, Баянхошуу дэд төвийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Баянхошууны Жанцангийн уулзвараас баруун тийш төв зам дагуу/ 89980215
  3. СБД, 13-р хороо, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв /5-н буудал зам дагуу/ 99200605
  4. ЧД, 12-р хороо, Дэнжийн мянга, Нарантуул 2 захаас урагшаа 200 м яваад гэр хороолол дунд “Чингэлтэй мэдээлэл инновацийн төв” 99655005
 Холбогдох утас: 312194,
Цахим шуудан: piu@ubcap.mn,
Цахим хаяг: www.ubcap.mn,
Фэйсбүүк хуудас: Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан