ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ 

 

            1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа, энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан төрийн албан хаагчийг Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсугай.

            2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З-т заасан нэмэгдэл баталгаа 2000 он дуусталх хугацаанд үл хамаарна.

            З дугаар зүйл. 2000 он дуусталх хугацаанд төрийн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсаны улмаас төрийн албанаас чөлөөлөгдсөн энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчид 6 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

            4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, З-т заасан албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийг 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар олгоно.

            5 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаатай адилтган тооцно.

/Энэ зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.

            6 дугаар зүйл. Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.

/Энэ зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.

            7 дугаар зүйл. Энэ хуулийг Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

       МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                 Н.БАГАБАНДИ

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

 

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1.5 дахь заалт, 9.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 01-ний  өдрөөс дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ

 

 


БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр                                                 Дугаар А/434, А/989                                         Улаанбаатар хот

 

Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай

          Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3, 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААЖ, ЗАХИР^АМЖЛАХ НЬ:

1. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсэд хамрагдах хороодыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

Дэлгэрэнгүй...

АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛЭЭС ЯЛГАРАХ НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙН ХЭМЖЭЭ, ХӨДӨЛГҮҮРИЙН БАГТААМЖААС ХАМААРУУЛАН АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам/


2011 оны 03 дугаар сарын 07 -ны өдөр                          Дугаар А-63/67                                        Улаанбаатар хот


Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд түүнээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба /Б.Болдбаатар/, Агаарын чанарын мэргэжлийн алба /С.Энхтүвшин/-нд тус тус үүрэг болгосугай.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 8

Өчигдөр 55

7 хоногт 292

Сард 1127

Бүгд 46116