" АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ " - ын төсөл

 Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэмийг тогтооход энэхүү журмын зорилго оршино.
1.2.Энэхүү журмыг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж,байгууллага дагажмөрдөнө.

1.3.Журмыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжпийн хяналтын газар, Агаарын чанарын алба, дүүрэг, хорооны

Засаг дарга нар шууд хариуцан зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

1.4.Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
1.4.1."Агаарын чанарыг сайжруулах бүс" гэж Агаарын тухай хуулийн 3.1.5-д заасныг ойлгоно;
1.4.2. “Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн” гэж Монгол Улсын болон олон улсын стандарт, норм шаардлагад нийцсэн сайжруулсан зуух,сайжруулсан  түлш болон        сэргээгдэх эрчим хүч(нар, салхи, газрын гүний дулаан), био түлш (ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан шингэн),цахилгаан, бүх төрлийн хийн халаагуурыг;

1.4.3. “Сайжруулсан зуух” гэж “Орон сууцны хатуу түлшээр ажилладаг зуух-Тавигдах шаардлага ба турших аргачилал”MNS EN 13240:2011болон “Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5457-2005 стандартуудыг нэгэн зэрэг хангасан зуухыг;

1.4.4. “Сайжруулсан түлш” гэж Монгол Улсын “Шахмал түлш. Техникийн шаардлага” MNS 5679:2011 стандартын шаардлага хангасан Нүүрсэн шахмал түлш, Хагас коксон шахмал түлш, Модны үртсэн шахмал түлшийг;

Дэлгэрэнгүй...

-Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан урьдчилгаа санхүүжилт олгох тухай журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах түлшний нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж урьдчилгаа санхүүжилт олгох үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг удирдлага болгоно.

1.3. Боловсруулсан түлш /цаашид “түлш” гэх/-ний нөөц бүрдүүлэх, байршуулах, худалдан авах, борлуулах, хадгалах болон хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.4. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, Агаарын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд амьдарч байгаа айл өрх, албан байгууллагуудад хэрэглэх түлшний хэрэглээг хангахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.5. Стандартын шаардлага хангасан түлшийг Нийслэлийн нөөцийн агуулахад нөөцлөн хадгална.

1.6. Түлшийг хүлээн авах, хадгалах, хяналт тавих үйл ажиллагаанд холбогдох стандартыг дагаж мөрдөх ба стандартыг Нийслэлийн Агаарын чанарын алба боловсруулж холбогдох байгууллагаар батлуулна. Тус стандартыг батлагдаж мөрдөгдөх хүртэл уг асуудлыг энэ журмын 2.2-т заасан гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй...

-Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагад урамшуулал олгох журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах болон эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Агаарын бохирдлыг бууруулах гэдэгт дараахь үйл ажиллагааг ойлгоно:

1.2.1. агаар бохирдуулах бодисын агууламж агаарын чанарын стандартаас хэтэрч, агаарын чанар доройтохоос урьдчилан сэргийлэх зорилгоор түлшний шаталтаас гаралтай утааны хэмжээ болон түүнд агуулагдах зарим бодисын ялгарлыг багасгах;

1.2.2. авто тээврийн хэрэгслийг шатдаг хий, цахилгаан эх үүсвэрт шилжүүлэх замаар тэдгээрийн ашиглалтын улмаас ялгарах хорт утааг бууруулах;

1.2.3. эрчим хүчний хэмнэлт буюу нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ болон барилгын нэгж талбайд ноогдох эрчим хүчний хэрэглээг бууруулах чиглэлээр дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх.

Дэлгэрэнгүй...

-Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хороололын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрх /цаашид “хэрэглэгч” гэх/-д уг хуулийн 10.1.4-т заасан цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Хоёр. Урамшуулалд хамрагдах хүрээ

2.1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6.1.1-6.1.8 дахь заалтуудад заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд /ахуйн хэрэглээний болон халаалтын зориулалтаар/ хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулж урамшуулна.

2.2. Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, цахилгааны шөнийн тариф мөрдөгдөх хугацаа, урамшуулалд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг /зөвхөн цахилгаан халаагуур хэрэглэж байгаа болон ахуйн хэрэглээний гэсэн ялгавартайгаар/ цахилгаан, дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан Эрчим хүчний з

Дэлгэрэнгүй...

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хяналт тавьж ажиллах орон тооны бус байцаагчийн ажиллах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс /цаашид “хязгаарлалтын бүс” гэх/-ийн хэсгийн ахлагч нар хариуцсан хорооны нутаг дэвсгэрт  “Агаарын тухай хууль”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль” болон бусад холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас гаргасан хууль, тогтоомжийн шийдвэр, хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийг хангуулж ажиллахад оршино.
1.Хязгаарлалтын бүсэд орших хороодын хэсгийн ахлагч нь агаарын  бохирдлыг бууруулах хяналтын орон тооны бус байцаагч байх бөгөөд бүсэд бүрэн хяналт тавьж ажиллана.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 35

Өчигдөр 61

7 хоногт 189

Сард 976

Бүгд 52615