"АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ"-2014 оны 12 дугаар сарын 05-наас мөрдөж эхэллээ.

              БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙД,
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх/


2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр              Дугаар А-263/А-616                    Улаанбаатар хот 

Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААЖ, ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Тус журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Нийслэлийн экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ нарт тус тус үүрэг болгосугай.

           Байгаль орчин,                                                         Нийслэлийн Засаг дарга бөгөөд
  ногоон хөгжлийн сайд              С.ОЮУН              Улаанбаатар хотын захирагч               Э.БАТ-ҮҮЛ

 

Дэлгэрэнгүй...

"ХАЛААЛТЫН ЗУУХНЫ БАЙГУУЛАМЖИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ"-ыг 2014 оны 09 дүгээр сарын 08-наас мөрдөж эхэллээ.

НИЙСЛЭЛИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2014 оны .. сарын -ны өдөр                        Дугаар Улаанбаатар хот

Журам батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны ... дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

Нэг. “Халаалтын зуухны байгууламжийг магадлан итгэмжлэх журам”-ыг нэгдүгээр, “Зуухны байгууламжийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тоон үзүүлэлт”-ийг хоёрдугаар, “Магадлан итгэмжлэх гэрчилгээ”-ний загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл /-ид, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах салбар хороодын дарга нарт даалгасугай.

 


ДАРГА                               Д.БАТТУЛГА

 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
2014 оны....дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт


ХАЛААЛТЫН ЗУУХНЫ БАЙГУУЛАМЖИЙГ
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт халаалтын зуух ашиглан агаарт бохирдуулах бодис ялгаруулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь төрөөс агаарыг хамгаалахтай холбоотой баталсан стандартыг /MNS 5457:2005, MNS 5043:2001, MNS 5041:2001/ хангаж байгааг үнэлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /цаашид “НМХГ” гэх/ болон Нийслэлийн Агаарын чанарын алба /цаашид “НАЧА” гэх/ нь халаалтын зуухыг 2 жил тутамд нэг удаа магадлан итгэмжилнэ.

Дэлгэрэнгүй...

"ХАЛААЛТЫН ЗУУХНЫ БАЙГУУЛАМЖИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ"-ын төсөл

 

ХАЛААЛТЫН ЗУУХНЫ БАЙГУУЛАМЖИЙГ
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт халаалтын зуух ашиглан агаарт бохирдуулах бодис ялгаруулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь төрөөс агаарыг хамгаалахтай холбоотой баталсан стандартыг /MNS 5457:2005, MNS 5043:2001, MNS 5041:2001/ хангаж байгааг үнэлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /цаашид “НМХГ” гэх/ болон Нийслэлийн Агаарын чанарын алба /цаашид “НАЧА” гэх/ нь халаалтын зуухыг 2 жил тутамд нэг удаа магадлан итгэмжилнэ.
1.3. Магадлан итгэмжлэлд, нийслэлийн нутаг дэвсгэрт 11 кВт-аас 3.15 мВт хүртэл нэгж хүчин чадалтай халаалтын зуухны байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана.
1.4. Халаалтын зуухны байгууламжийг магадлан итгэмжлэхэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан шалгуур үзүүлэлтийг баримтлана.
1.5. Магадлан итгэмжлэгдсэн зуухны байгууламжид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан загварын дагуу дүүргийн Засаг дарга нар гэрчилгээ олгоно.
1.6. Магадлан итгэмжлэлд хангалтгүй дүн үзүүлсэн зуухны байгууламжид тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгөх, үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарлах, ашиглалтын зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг НМХГ, НАЧА-ын саналыг үндэслэн дүүргийн Засаг нар гаргана.
1.7. Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.

Дэлгэрэнгүй...

" АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ " - ын төсөл

 Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэмийг тогтооход энэхүү журмын зорилго оршино.
1.2.Энэхүү журмыг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж,байгууллага дагажмөрдөнө.

1.3.Журмыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжпийн хяналтын газар, Агаарын чанарын алба, дүүрэг, хорооны

Засаг дарга нар шууд хариуцан зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

1.4.Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
1.4.1."Агаарын чанарыг сайжруулах бүс" гэж Агаарын тухай хуулийн 3.1.5-д заасныг ойлгоно;
1.4.2. “Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн” гэж Монгол Улсын болон олон улсын стандарт, норм шаардлагад нийцсэн сайжруулсан зуух,сайжруулсан  түлш болон        сэргээгдэх эрчим хүч(нар, салхи, газрын гүний дулаан), био түлш (ургамал, амьтны гаралтай тосноос гарган авсан шингэн),цахилгаан, бүх төрлийн хийн халаагуурыг;

1.4.3. “Сайжруулсан зуух” гэж “Орон сууцны хатуу түлшээр ажилладаг зуух-Тавигдах шаардлага ба турших аргачилал”MNS EN 13240:2011болон “Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5457-2005 стандартуудыг нэгэн зэрэг хангасан зуухыг;

1.4.4. “Сайжруулсан түлш” гэж Монгол Улсын “Шахмал түлш. Техникийн шаардлага” MNS 5679:2011 стандартын шаардлага хангасан Нүүрсэн шахмал түлш, Хагас коксон шахмал түлш, Модны үртсэн шахмал түлшийг;

Дэлгэрэнгүй...

-Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан урьдчилгаа санхүүжилт олгох тухай журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах түлшний нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж урьдчилгаа санхүүжилт олгох үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг удирдлага болгоно.

1.3. Боловсруулсан түлш /цаашид “түлш” гэх/-ний нөөц бүрдүүлэх, байршуулах, худалдан авах, борлуулах, хадгалах болон хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.4. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, Агаарын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд амьдарч байгаа айл өрх, албан байгууллагуудад хэрэглэх түлшний хэрэглээг хангахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.5. Стандартын шаардлага хангасан түлшийг Нийслэлийн нөөцийн агуулахад нөөцлөн хадгална.

1.6. Түлшийг хүлээн авах, хадгалах, хяналт тавих үйл ажиллагаанд холбогдох стандартыг дагаж мөрдөх ба стандартыг Нийслэлийн Агаарын чанарын алба боловсруулж холбогдох байгууллагаар батлуулна. Тус стандартыг батлагдаж мөрдөгдөх хүртэл уг асуудлыг энэ журмын 2.2-т заасан гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 9

Өчигдөр 45

7 хоногт 91

Сард 801

Бүгд 58484