"ХАЛААЛТЫН ЗУУХНЫ БАЙГУУЛАМЖИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ"-ыг 2014 оны 09 дүгээр сарын 08-наас мөрдөж эхэллээ.

НИЙСЛЭЛИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2014 оны .. сарын -ны өдөр                        Дугаар Улаанбаатар хот

Журам батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны ... дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

Нэг. “Халаалтын зуухны байгууламжийг магадлан итгэмжлэх журам”-ыг нэгдүгээр, “Зуухны байгууламжийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тоон үзүүлэлт”-ийг хоёрдугаар, “Магадлан итгэмжлэх гэрчилгээ”-ний загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл /-ид, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах салбар хороодын дарга нарт даалгасугай.

 


ДАРГА                               Д.БАТТУЛГА

 

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
2014 оны....дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт


ХАЛААЛТЫН ЗУУХНЫ БАЙГУУЛАМЖИЙГ
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт халаалтын зуух ашиглан агаарт бохирдуулах бодис ялгаруулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь төрөөс агаарыг хамгаалахтай холбоотой баталсан стандартыг /MNS 5457:2005, MNS 5043:2001, MNS 5041:2001/ хангаж байгааг үнэлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /цаашид “НМХГ” гэх/ болон Нийслэлийн Агаарын чанарын алба /цаашид “НАЧА” гэх/ нь халаалтын зуухыг 2 жил тутамд нэг удаа магадлан итгэмжилнэ.


1.3. Магадлан итгэмжлэлд, нийслэлийн нутаг дэвсгэрт 11 кВт-аас 3.15 мВт хүртэл нэгж хүчин чадалтай халаалтын зуухны байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана.
1.4. Халаалтын зуухны байгууламжийг магадлан итгэмжлэхэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан шалгуур үзүүлэлтийг баримтлана.
1.5. Магадлан итгэмжлэгдсэн зуухны байгууламжид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан загварын дагуу дүүргийн Засаг дарга нар гэрчилгээ олгоно.
1.6. Магадлан итгэмжлэлд хангалтгүй дүн үзүүлсэн зуухны байгууламжид тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгөх, үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарлах, ашиглалтын зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг НМХГ, НАЧА-ын саналыг үндэслэн дүүргийн Засаг нар гаргана.
1.7. Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
1.7.1. “Халаалтын зуух” гэж 0.7 MПа хүртэл даралтай усыг 1150C-ын температур хүртэл халаах зуух;
1.7.2. “Хүлцэх дээд хэмжээ” гэж утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хэмжээний дээд хязгаар буюу агаар мандлыг бохирдуулагч эх үүсвэрээс хаягдах бодисын дээд хэмжээг;

ХОЁР. МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1. Халаалтын зуухны байгууламжийн магадлан итгэмжлэлийг Нийслэлийн Засаг даргын томилсон “Ажлын хэсэг” хийж гүйцэтгэнэ.
2.2. Ажлын хэсэг нь халаалтын зуухны байгууламжийг дараах байдлаар үнэлнэ:
0 -59.9 оноо авсан бол "Хангалтгүй"
60.0-69.9 оноо авсан бол "Дундаж түвшин"
70.0-79.9 оноо авсан бол "Дунджаас дээгүүр түвшин"
80.0-89.9 оноо авсан бол "Сайн түвшин"
90.0-100.0 оноо авсан бол "Маш сайн".
2.3 Утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын хийн шинжилгээний үзүүлэлт : MNS 5457:2005 стандартын дагуу үндсэн 4 үзүүлэлтээр утааны хийн хэмжилт хийж гарсан дүнг стандарттай харьцуулан үр дүнг тооцно.
Бодох аргачлал :
“ШО” - Шалгагдсан оноо, “ХДХ” – Хүлцэх дээд хэмжээ,
“БО”-Батлагдсан оноо, “ХД”-Хэмжилтийн дүн, “20” - Тогтмол тоо;


ГУРАВ. ЗУУХНЫ БАЙГУУЛАМЖ ЭЗЭМШИГЧ ИРГЭН АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Зуухны байгууламж эзэмшигч нь дараах эрх, үүргийг хүлээнэ:
3.1.1 Агаарын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан зөвшөөрлийг авсан байх;
3.1.2 Агаар хамгаалахтай холбогдсон МУ-ын хууль, дүрэм, журам, бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэм хэмжээний шаардлагыг хангах;
3.1.3 Агаарын бохирдлыг бууруулах стандартын шаардлагад нийцсэн техник, технологи ашиглах;
3.1.4 Хоёр жил тутам тухайн эх үүсвэрийг энэ журамд заасны дагуу магадлан итгэмжлэлд хамруулах;
3.1.5 Магадлан итгэмжлэл эхлэхээс өмнө ашиглалтаас хасагдсан эх үүсвэрийг улсын бүртгэлээс хасуулах;
3.1.6 Магадлан итгэмжлэлийн өмнө эх үүсвэрийн техник, технологийн байдалд үзлэг хийж илэрсэн эвдрэл гэмтлийг засах, тохиргоо хийх, бичиг баримтын бүрдлийг хангах;
3.1.7 Зуухыг хянах зорилгоор эрх бүхий ажилтан зуухны байгууламж руу нэвтэрч, утааны хийн хэмжилт, бүртгэл тооллого, үзлэг, хяналт шалгалт явуулах боломж нөхцлөөр бүрэн хангах;
3.1.8 Зуух эзэмшигч болон галч нь, галчийн сургалтанд хамрагдсан байх;
3.1.9 Халаалтын зуухны агаар мандалд ялгаруулж байгаа утааны найрлага тодорхойлох бэлтгэлийг хангах зорилгоор зуухны янданд ‘‘дээж авах нүх ’’ бэлдсэн байх;
3.1.10 агаарын чанарыг сайжруулах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

ДӨРӨВ. АЖЛЫН ХЭСЭГ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
4.1. Ажлын хэсэг нь Нийслэлийн Засаг Даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь НМХГ, НАЧА, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, түүний харъяа “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” НӨҮГ, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл орно.
4.2 Ажлын хэсэг дараах эрх, үүрэгтэй:
4.2.1 Нийслэлийн Засаг даргын томилсон “Ажлын хэсэг ” нь долоо хоногоор төлөвлөгөө гарган ажиллах ба магадлан итгэмжлэл явагдах зуухны эзэмшигч нарт магадлан итгэмжлэл эхлэхээс долоо хоногийн өмнө утсаар болон биечлэн эсхүл олон нийтийн хэрэгслээр зарлан мэдэгдэх;
4.2.2 Халаалтын зуухнуудын байгууламжийг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 03 сарын 01-ний өдөр хүртэл магадлан итгэмжлэнэ. Магадлан итгэмжлэлд хангалтгүй дүн үзүүлсэн газруудад 03 дүгээр сарын 15-аас 6 сарын хугацаатай сайжруулах, шинэчлэх, бусад холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
4.2.3 Магадлан итгэмжлэл явуулах зорилгоор халаалтын зуух эзэмшигч, аж ахуйн нэгж, байгууллагад саадгүй нэвтрэх;
4.2.4 Халаалтын зуух эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгж, иргэний болон, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг даргын ирүүлсэн мэдээлэл үнэн бодитой эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг гаргуулж авна;
4.2.5 Зуухны байгууламжид тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгөх, үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарлах, ашиглалтын зөвшөөрлийг цуцлах саналыг дүүргийн Засаг даргад уламжлах;
4.2.6 Магадлан итгэмжлэлийн дүнг Нийслэлийн Засаг даргад магадлан итгэмжлэл явагдах жилийн 09 дүгээр сарын 15-ны дотор багтаан танилцуулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;

ТАВ. ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
5.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Агаарын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ;
5.2. Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, зөвшөөрөлгүй зуух ажиллуулсан тохиолдолд тухайн зуухны үйл ажиллагаа эрхлэгчийн нэрийг нийтэд зарлан мэдэгдэх, тухайн хэрэглэгчийн цахилгаан хангамжийг хязгаарлах арга хэмжээ авна;

  Байгууламжийн нэр  / ..................................  /                  Дүүрэг, хороо /...., .... /

 

1.             Утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын хүлцэх

дээд хэмжээний хийн шинжилгээний дүн

100-800  кВт хүртэлх зуухны Утааны хийдэх стандарт

Батлагдсан оноо

Хэмжилтийн дүн

Шалгагдсан оноо

1.

Азотын дан ба давхар исэл (NOx)

450 мг/м3

10

 

 

2.

Хүхрийн давхар исэл (SO2)

800мг/м3

10

 

 

3.

Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)

2500 мг/м3

10

 

 

4.

Дэгдэмхий үнс

400 мг/м3

10

 

 

800кВт-аас 3,15 мВт хүртэл зуухны стандарт харьцуулалт

1.

Азотын дан ба давхар исэл (NOx)

400 мг/м3

10

 

 

2.

Хүхрийн давхар исэл (SO2)

600 мг/м3

10

 

 

3.

Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)

2000 мг/м3

10

 

 

4.

Дэгдэмхий үнс

300 мг/м3

10

 

 

Нийт оноо

40

---------------

 

2.Техникийн ерөнхий шаардлага

1.

Шаталтын процессийг автоматаар удирддаг эсэх

5

---------------

 

2.

250 кВт- аас дээш (250 ороод) нэгжийн хүчин чадалтай зууханд утааны хийг үнслэгээс цэвэрлэх төхөөрөмжтэй эсэх

5

---------------

 

3.

Зогсолтгүй ажиллах дундаж хугацаа /6000 цаг/ байгаа эсэх

5

---------------

 

4.

Ашиглалтын нийт хугацаа /100000 цаг/ байгаа эсэх

5

---------------

 

5.

Зуухны утааны яндан нь  барилгын дээврийн хамгийн өндөр хэсгээс 2 метрээс багагүй байгаа эсэх

5

---------------

 

6.

Нүүрс, үнсний битүү агуулахтай эсэх

5

---------------

 

7.

АҮК

5

---------------

 

8.

Техник ашиглалтын паспорт нээсэн эсэх, хөтлөлт

5

---------------

 

Нийт оноо

40

---------------

 

3. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага

1.

Ажлын байранд байрласан хөдлөх механизм нэг бүрт гадна талаар нь хашлага хамгаалалт хийсэн эсэх

5

---------------

 

2.

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр, байдаг эсэх

5

---------------

 

3.

Галч, галчийн сургалт болон ХХАА-ны сургалтанд хамрагдсан эсэх

5

---------------

 

4.

Ажлын байрны эмх цэгц, эрүүл ахуйн байдал

5

---------------

 

 

Нийт оноо

20

---------------

 

 

Ерөнхий оноо

100

---------------

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шалгасан ....................                             Танилцсан ................  

2014 он ... сар ... өдөр

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн

2014 оны....дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт

 

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ГЭРЧИЛГЭЭ


Дугаар . . .


Ажлын хэсгийн 201.. оны .. сарын .. өдрийн хуралдаанаар . . . . . . . . . . . . . . . . . . . дүүргийн

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . .

усан халаалтын .... кВт нэгж хүчин чадал зуухийг магадлан итгэмжлэх комиссын дүгнэлтийг хэлэлцээд тус зуухны байгууламжийн үйл ажиллагааг "... .. .. ..." гэж үнэлж энэхүү “МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ” гэрчилгээг олгов.

Магадлан итгэмжлэлд авсан оноо . . . .

200 . . оны . . . сарын . . . өдөр хүртэл хүчинтэй

....................................
дүүргийн Засаг дарга ....................................../___________________/

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 35

Өчигдөр 61

7 хоногт 189

Сард 976

Бүгд 52615