АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

2012 оны 05 сарын 17 өдөр                                           Төрийн ордон, Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Агаарын тухай хууль тогтоомж

2.1.Агаарын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Байгаль орчныг хамгаалах тухай хууль[2], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

Дэлгэрэнгүй...