“Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” хэлэлцүүлэг амжилттай боллоо.


Уг хэлэлцүүлэгт ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын эрдэмтэн судлаачид “Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал”, “Хөрсний бохирдлоос агаарын бохирдолд үзүүлэх дам нөлөө”, “Улаанбаатар хот орчмын усны бохирдлын судалгаа”, “Ил шаталтын сөрөг нөлөө” гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад илтгэлтэй холбогдуулан гарсан асуулт, хариулт, санал, зөвлөмжийг боловсруулан нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт хүргүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.
Энэхүү хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэн, аж ахуй нэгжийн 200 орчим  төлөөлөгч оролцсон.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдийн шинэ санаа, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах үзэсгэлэн явагдаж 20 орчим байгууллагууд оролцлоо.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан