“Дулаалга аян-3”-т хамрагдахыг урьж байна


Дэлхийн Банкны санхүүжилттэй “Улаанбаатар хотын Цэвэр Агаар” төслийн хүрээнд “ДУЛААЛГА АЯН” хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжих гэж байна.


Гэр хороололд амьдарч буй иргэн Та доорх шалгуурыг хангасан бол “Дулаалга аян-3”-т хамрагдах хүсэлтээ ирүүлнэ үү.  Үүнд:
  • Гэр хороололд амьдардаг /задгайд эсвэл зуслангийн бүсэд биш/
  • 8*8-аас ихгүй хэмжээний байшин сууцтай
  • Нэг давхар /монсардгүй/
  • Байшингийн хана дан үетэй /блок, тоосго, балка, дүнз/
  • Нэмэлт дулаалга, тоосгон үе хийгдээгүй
  • Бетон суурь нь газраас ил гарсан байх
  • Байнгын оршин суух хаягт бүртгэлтэй /Түр оршин суугч хамрагдахгүй/
  • Материалын зардлын 30%-ийг гаргах санхүүгийн боломжтой байх
  • Байшин сууцны дулаалгыг иргэн өөрөө хийж гүйцэтгэх тул хүн хүчтэй байх
  • Байшингийн эргэн тойронд ханын дулаалга хийхэд чөлөөтэй зайтай байх
  • Мэргэжлийн инженерийн зааврыг дагаж мөрдөх
  • Байшингийн 4 талаас авсан зургийг https://www.facebook.com/dulaalgaayan чатаар дулаалах айлын өрхийн тэргүүний РД-аар нэрлэн илгээнэ үү.
Мэдээллийг 2019 оны 2 дугаар сарын 26-наас 2019 оны 3 дугаар сарын 15-ны хооронд дараах 2 хэлбэрийн аль нэгээр ирүүлэх боломжтой.
  1. “Дулаалга аян” фэйсбүүк пейж хуудсыг ашиглан мэдээллээ өгөх https://goo.gl/w4whH2
  2. Төслийн удирдах нэгжийн доорх хаягийн дагуу биечлэн ирж, хүсэлтээ өгөх (Ажиллах цаг: Даваа-Баасан гарагт 9:00-13:00, 14:00-18:00, харин Бямба, Нямд ажиллахгүй)
Иргэн Та дулаалах байшингийнхаа зургийг /байшинг бүтнээр нь оруулж, эргэн тойрон дахь 2м-ийг харуулах/ 4 талаас нь авч ирүүлнэ.
Таны ирүүлсэн мэдээлэл болон газар дээрх үзлэгт тус тус үндэслэн төслийн шалгуур хангаж байгаа эсэхийг тодорхойлох ба шалгуур хангасан иргэдтэй уулзах, сургалт зохион байгуулах, бүртгэж, төсөлд хамруулах зэрэг арга хэмжээг шат дараатайгаар хийх болно.
Хаяг: СБД, 1-р хороо, Азмон төв(1 төрөхийн зүүн талд), 602 болон 606 тоот
Утас: 318124, 312194
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан