АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр             Улаанбаатар хот                 Дугаар А-342

“Агаарын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8 дах хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:


1.“Агаарын чанарын мэргэжлийн албаны дүгнэлт гаргуулах ажиллагааны үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээ”-г хавсралтаар баталсугай.


2.Дээрхи үйлчилгээний хөлс, хураамжаас орсон орлогыг Цэвэр агаарын санд төвлөрүүлэхийг Агаарын чанарын мэргэжлийн албаны дарга /С.Энхтүвшин/-д үүрэг болгосугай.


3.Цэвэр агаарын санд агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс,  хураамжийн орлогоос орсон орлогыг жил бүр Агаарын чанарын албаны чадавхийг бэхжүүлэх, агаарын бохирдлын чиглэлээр хий эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулж байхыг Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал /Н.Хүрэлсүх/-д зөвшөөрсүгэй.


    САЙД           Л.ГАНСҮХ                                                    

Улсын бүртгэлд 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3297 дугаарт бүртгэв.

 

 

Улаанбаатар хотын халаалтын зуух эзэмшигч иргэн, Аж ахуй байгууллагуудад хяналт шалгалт хийж,магадлан итгэмжлэх ажлын явц

397538 736030583143221 4283173797662702080 nНийслэлийн Засаг даргын 2014 оны үйл ажиллагааны  зорилтод ажлын төлөвлөгөөний  дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй усан халаалтын зуухнуудын байгаль орчинд нөлөөлөх  байдалд "Агаарын тухай" , "Агаарын бохирдлын төлбөрийн тухай" ,"Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" хууль , тэдгээрт нийцүүлэн гаргасан стандарт, захирамж, журам, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд  хяналт шалгалт хийж , илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил  арга зүйн зөвлөгөө өгч энэхүү магадлан итгэмжлэлийг олгож байна. 

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 9

Өчигдөр 45

7 хоногт 91

Сард 801

Бүгд 58484