МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар "Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай" Монго Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танилцуулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын нэмэлт мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.3.4-ийн заалтыг тус тус үндэслэн ЗӨВЛӨМЖ болгох нь:

Дэлгэрэнгүй...

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ЗАХИРАМЖ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын А/04-А/19 тоот хамтарсан тушаал, захирамж. Агаарын чанарын сайжруулсан бүсийг шинэчлэн тогтоох тухай... 

Дэлгэрэнгүй...

Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус үндэслэн нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байршиж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод агаарын чанарын судалгаа хийж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

Дэлгэрэнгүй...

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 10 сарын 28-ны өдөр                                                                     Дугаар А/766                                                                                  Улаанбаатар хот

 

 Дүрэм батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

         2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Нийслэлийн Агаарын чанарын албаны дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн A/45 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

                                                                              УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД

Дэлгэрэнгүй...

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД 2015-2016 ОНЫ ХАЛААЛТЫН УЛИРАЛД НИЙЛҮҮЛЭГДЭХ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, БОРЛУУЛТАД ТАТААС ОЛГОХ ТУХАЙ БОЛОН НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ ТАНИЛЦУУЛГА

“Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчилэн тогтооно” гэсэн заалтуудын дагуу агаарын  чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоохсайжруулсан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн 2015-2016 оны халаалтын улиралд  нийлүүлэх түлшний үнийн санал болон түлшний хаягдал утааны хийн шинжилгээний дүнг үндэслэн татаас олгох саналаа Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар оруулахаас төвөллөж байна.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 20

Өчигдөр 32

7 хоногт 20

Сард 924

Бүгд 56307