Агаарын чанарын хяналт, шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээ тогтоох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/342 дугаар тушаал нэмэлт өөрчлөлт оруулах саналын төсөл.

“АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ”- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН 2011 ОНЫ 10 ДУГААР САРЫН   10-НЫ ӨДРИЙН А/342 ДУГААР ТУШААЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛЫН ТАНИЛЦУУЛГА

 Дээрх тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага.

             Агаарын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дах  заалт, Монгол Улсын Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”  татан буусан.  /2015.11.13 өдөр/, Сүүлийн үед нийслэл хотод барилга, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр түүнд тавих байгаль орчны хяналт, стандартыг хангуулах ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болоод байна.  Үүнтэй холбоотойгоор хэмжилтийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн урсгал зардал жил ирэх тутам нэмэгдэж байна. Мөн хэмжилтийн багаж тоног төхөөрөмж шинэчлэгдсэн олон төрлийн автомат багаж, тоног төхөөрөмжтэй болсон, сэлбэг хэрэгсэл солих, шинэчлэх шаардлагууд гарч ирсэн.

 Иймд манай байгууллагаас энэхүү тушаалын хавсралт тарифт өөрчлөлт оруулахаар саналын төслийг боловсруулаад байна.

    Хэмжилтийн тухай танилцуулга.

  1.  Орчны явуулын хэмжилт: Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл дээр суурилагдсан хэмжилтийн тоног төхөөрөмжөөр орчны агаарын чанарыг тодорхойлох хэмжилт.

 2.  Суурин эх үүсвэрийн хэмжилт: Бүх чадлын халаалтын зуух,гэрийн зуух, түлшний шаталаас үүсэх хаягдал утааны найрлагыг иж бүрэн автомат төхөөрөмжөөр тодорхойлох хэмжилт.

 3.  Хөдөлгөөнт эх үүсвэрийн хэмжилт: Авто тээврийн хэрэгслээс агаарт хаягдах хаягдал утааны найрлагыг замын хөдөлгөөнд оролцох үед нь хурднаас хамааруулан хэмжилт.

 4.  Суурин харуулын хэмжилт: Улаанбаатар хотын агаарын чанарыг 24 цагийн тасралтгүй хэмжих автомат иж бүрэн харуулын станцын хэмжилт зэрэг дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлдэг.

   ЦУОШГ болон НАББГ-ууд Улаанбаатар хотын агаарын чанарыг 11 суурин автомат харуулаар тодорхойлж байгаа бөгөөд энэхүү хэмжилттэй холбоотой гарах жилийн урсгал зардлыг Агаарын тухай хуулийн  8.1.2, 8.1.3-д заасаны дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэдэг.  

  Харин орчны явуулын болон суурин эх үүсвэрийн хэмжилтээр төлөвлөгөөт болон захиалгат хэмжилтийг гүйцэтгэдэг бөгөөд БОАЖЯ-ны сайдын А-342 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тарифын дагуу хэмжилтийн орлогыг төсөвт төвлөрүүлдэг.

  БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

   АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

 

2017 оны … дугаар сарын..-ны өдөр

 

Улаанбаатар хот

 Дугаар .....

 “Агаарын тухай” хуулийн 7дугаар зүйлийн 7.1.8 дах хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

 1.“Агаарын чанарын мэргэжлийн албаны дүгнэлт гаргуулах ажиллагааны үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээ”-г хавсралтаар баталсугай.

 2.Дээрх үйлчилгээний хөлс, хураамжаас орсон орлогыг улс, нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг үүрэг болгосугай.

 3.Улс, нийслэлд агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, хураамжаас орсон орлогыг жил бүр Агаарын бохирдлыг бууруулах газрын чадавхыг бэхжүүлэх, агаарын бохирдлын чиглэлээр хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулж байхыг зөвшөөрсүгэй.

 

САЙД Л.ЦЭРЭНБАТ

 

Агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс,
хураамжийн хэмжээ

  /саналыг нэгдсэн байдлаар үзүүлэв./

 

 

Автомат анализатораар орчны шинжилгээ хийх

10

Орчны агаарт  хүхэрлэг хий, (SO2)

Нэг удаа /60 минут/

27000

11

Орчны агаарт азотын давхар исэл  (NO2)

Нэг удаа /60 минут/

28000

12

Орчны агаарт нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)

Нэг удаа /60 минут/

23000

13

Орчны агаарт нүүрстөрөгчийн дутуу исэл (CO2)

Нэг удаа /60 минут/

24000

14

Орчны агаарт PM-1.0

Нэг удаа /60 минут/

24000

15

Орчны агаарт PM-2.5

Нэг удаа /60 минут/

24000

16

Орчны агаарт PM-10

Нэг удаа /60 минут/

24000

17

Орчны агаарт нийт тоос TSP нэг удаагийн  сорьцонд (их эзлэхүүний арга)

Нэг удаа /30 минут/

23000

18

Тодорхой цэг дээр СО, NOx, SO2, РМ2,5, РМ10

 24 цагийн хэмжилт хийх

520000

Авто тээврийн хэрэгслийн яндангийн хаягдал утаанд хэмжилт хийх

22

Бензин хөдөлгүүртэй

Нэг удаагийн замын хөдөлгөөнд оролцох  үед

20 000

23

Дизель хөдөлгүүр

Нэг удаагийн замын хөдөлгөөнд оролцох  үед

20 000

24

Дүгнэлт гаргах

Нэг удаа

50 000

 

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 9

Өчигдөр 45

7 хоногт 91

Сард 801

Бүгд 58484