УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ /05-09 сар/

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол 10/14 дугаарт Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоол, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03/03 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Дэлгэрэнгүй...

УЛААНБААТАР ХОТЫН 2020 ОН ХҮРТЭЛХ НОГООН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨ

НЭГ. НОГООН ХӨГЖИЛД ШИЛЖИХ ШААРДЛАГА, ҮНДЭСЛЭЛ

1.1. Монгол Улсын ногоон хөгжлийн чиг хандлага 

 Монгол Улсын хувьд газар нутгийн дийлэнх хэсэг нь байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, байгалийн арвин нөөц баялаг, газар зүйн байршил, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл, уламжлалын давуу талыг ашиглах замаар ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломж байна. Нөгөө талаас, байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн, хүн амын бүтцэд 15-40 насны залуус 47.2 хувийг эзэлж байгаа, нээлттэй, ардчилсан засаглалтай, төрийн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх эрмэлзэлтэй байгаа зэрэг нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг илтгэж байна.

Дэлгэрэнгүй...

Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр

Нэг. Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэн хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 8

Өчигдөр 55

7 хоногт 292

Сард 1127

Бүгд 46116