УЛААНБААТАР ХОТОД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АГААРЫН ЧАНАРТ НӨЛӨӨЛЖ БУЙ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ХИЙСЭН ХЭМЖИЛТИЙН ДҮНГИЙН 2017 ОНЫ НЭГТГЭСЭН ТАЙЛАН

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж ахуй нэгжүүдэд орчны агаарын чанарын хэмжилт хийгээд байна.  Аж ахуй нэгжийн үйл ажиллагааны чиглэлээр авч үзвэл:

1.      Барилгын үйл ажиллагаа, бетон зуурмаг, хайрганы карьер – 9

2.     Аялал жуулчлал-2

3.     Автомашины худалдаа-1

4.      Шувууны аж ахуй-1

5.     Судалгааны-1

6.     Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа-2

7.     Хог хаягдал дахин боловсруулалт-2

8.     Шатахууны худалдаа түгээлт-1

 Хэмжилт хийгдэх үе шатууд: аж ахуйн нэгж байгууллагуудад НМХГ-аас байцаагчид явж байгаль орчны үнэлгээ хийгдсэн эсэхийг шалгаж, хийгдээгүй бол үнэлгээ хийлгүүлэх зөвлөмж, даалгавар өгсөний дагуу эдгээр а.а.н-үүд НАББГ-т хэмжилт хийлгүүлэх албан хүсэлт ирүүлдэг бөгөөд үүний дагуу тухайн байгууллагын үйл ажиллагаа байршлын мэдээллийг судлаж үзээд хэмжилт хийх ажлын гэрээг байгуулдаг.

Дэлгэрэнгүй...

УБ хотын зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ 2015.03.23-03.29

amgalan 03.23-03.29

Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.03.23-03.29-ны байдлаар тоймлон хүргэж байна.

 

Дэлгэрэнгүй...

УБ хотын зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ 2015.03.09-03.15

Station2Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.03.09-03.15-ны байдлаар тоймлон хүргэж байна.

Дэлгэрэнгүй...

УБ хотын зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ 2015.03.02-03.08

Station2Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.03.02-03.08-ны байдлаар тоймлон хүргэж байна.

Дэлгэрэнгүй...

Хүйтний улирал буюу 2012-2015 оны 1-4, 10-12 дугаар сарын Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдал /2014 оны 10-12, 2015 оны 1 дүгээр сарын байдлаар/

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэгт тоосонцор (PM10), нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлсон байна.
Хүйтний улирал буюу 2014 оны 10-12, 2015 оны 1 дүгээр сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2013, 2014 оны мөн үетэй харьцуулахад том ширхэглэгт тоосонцор 70 мкг-аар буюу 24%-иар, нарийн ширхэглэгт тоосонцор 17 мкг-аар буюу 13%-иар, азотын давхар исэл 12 мкг-аар буюу 20%-иар тус тус бага, хүхэрлэг хийн агууламж 2 мкг-аар буюу 6%-иар их байна.

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 36

Өчигдөр 32

7 хоногт 36

Сард 940

Бүгд 56323