Ирэх жилээс Hyperloop-т зориулсан зам барина

hyperloop roadЭлон Маскын гаргасан нийтийн тээврийн үйлчилгээний хурдан, шинэ арга барилыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Hyperloop Transportation Technologies” компани ирэх жилээс туршилтын замаа барьж эхлэхээр болжээ.
Үнэнийг хэлэхэд бидний барих гэж байгаа зам ямар нэг загвар, концепц төдий зүйл биш. Харин жинхэнэ тээврийн сүлжээний эхлэл юм
Хэдийгээр Калифорнид баригдах энэ зам ердөө таван бээр буюу найман километр урттай учир Маскын амласан 800 бээр хүртэл хурдлах боломжгүй ч маш том зүйлийн эхлэл юм. SpaceX, Tesla Motors зэрэг компаниудыг хөл дээр босгосон өнөө цагийн суут ухаантан өнгөрсөн 2013 онд анх 57 хуудас бүхий “Hyperloop”-ийн санааг олон нийтэд танилцуулжээ.

Дэлгэрэнгүй...

Автомашины татвар хураах ЖУРАM

tax of carАвто тээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулахаар болжээ. Тодруулбал, автомашины улсын дугаар бүхий машины эзэд
1, 6 тоогоор төгссөн -НЭГДҮГЭЭР САРД
2, 7 тоогоор төгссөн -ХОЁРДУГААР САРД
3, 8 тоогоор төгссөн -ГУРАВДУГААР САРД
4, 9 тоогоор төгссөн -ДӨРӨВДҮГЭЭР САРД
5, 0 тоогоор төгссөн -ТАВДУГААР САРД албан татвар, төлбөр хураамжаа төлөхөөр болж байна. Автомашины үзлэг оношлогоо хуваарийн дагуу зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилдэг ч иргэд хугацаа нь дуусах дөхөхөөр татвар хураамжаа төлж ачаалал ихэсгэдэг. Энэхүү ачааллыг жигдрүүлэх үүднээс автомашины улсын дугаараар зохицуулалт хийсэн хэмээн албаныхан тайлбарлаж байна.

Дэлгэрэнгүй...

Бээжингийн Засгийн Газар хуучин машинаа авчирч өгсөн хүнд 400-2300 доллар нөхөн төлбөр өгөхөөр амалжээ.

2014-05-23Бээжин хотын агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор Хятадын Засгийн газар энэ онд зургаан сая машин устгалд оруулахаар болсон байна.

Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээллэсэн байна. Учир нь 2015 онд гэхэд Автомашин эзэмших зөвшөөрлийг 37 хувиар бууруулж чадвал агаарын бохирдол эрс буурна хэмээн үзэж байгаа ажээ.

Имйнхүү 10 жилээс дээш ашиглаж буй авто машинуудыг устгаснаар агаарт ялгарах хорт хийг багасгана хэмээн тус улсын Ерөнхий сайд Вэнь Жибао хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Энэ үүднээс хотын удирдлага ирэх сарын 20-ны өдөр хүртэл хуучирсан машинаа сайн дураараа авчирч тушаавал 2500-14.500 юань буюу 400-2.300 ам.долларын нөхөн төлбөр өгөхөө амлажээ.

Эх сурвалж: new.mn

-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хйин хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам

avto    Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг түүнээс ялгаран гарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилж, агаарын бохирдлын төлбөрийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох үйл ажиллагааг “Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба” улсын хэмжээнд зохион байгуулна.

Дэлгэрэнгүй...

Авто тээврийн бохирдол

 Хаягдал тосоор монгол биодизель түлш үйлдвэрлэж эхэллээ

-Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахгүй юу. Биодизель гэж чухам юуг хэлээд байна вэ?

-Биодизель түлш гэж ургамлын тосыг химийн аргаар боловсруулж гаргаж авсан бүтээгдэхүүнээ хэлээд байгаа юм. Ургамал, амьтны болон  биологийн гаралтай учраас биодизель гэж нэрлэсэн. Газрын тосны гаралтай түлш, шатахууны дэлхий нийтийн нөөц, олборлолт багассан ч хэрэгцээ улам бүр  өссөөр байгаа. Тиймээс газрын тосны гаралтай дизель түлш, шатахууныг орлуулах эх үүсвэрийг манай компани хайсан. Үүний нэг нь био этанол юм. Био этанол гэдэг нь биологийн гарал тай спирт. Тэрнийг нь автомашины бензин дээр нэмж гаргадаг. Тэр нь одоо "Эко-92" нэртэйгээр манай зах зээлд хэдийнэ нэвтрээд байна. Харин био дизелийг ургамлын тосноос гаргаж авсан юм. Өөрөөр хэлбэл, дизель түлшний хүчийг  нэмэгдүүлж, чанарыг нь сайжруу лагч гэж ойлгож болно. Тэрнээс бүрэн орлуулах боломжгүй. Тав, арав, 20 хувийн хольцоор нэмж хэрэглэх зориулалттай юм.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 25

Өчигдөр 78

7 хоногт 103

Сард 656

Бүгд 49016