“Дэрст тохой”ХХК-ийн сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад орлоо.

ders tohoi"Дэрст тохой" ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор өөрийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутагт / Улаанбаатар хотоос 42 км/ жилд 300 000тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай сайжруулсан түлшний үйлдвэрээ 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтад орууллаа.
Улаанбаатар хотын түлшний хэрэгцээнд жилд 600 000-700 000 тонн сайжруулсан түлш шаардлагатай байдаг бөгөөд уг үйлдвэр ашиглалтад орсоноор гэр хороололд нийлүүлэх сайжруулсан түлшний 50 хүртэлх хувийг дангаар нийлүүлэх боломж бүрдэж байна.

Дэлгэрэнгүй...

Сайжруулсан түлшний нийлүүлэлт-2014

   IMG 5466  Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2014 оны 7 дугаар тогтоолын 2-т заасны дагуу “Сайжруулсан түлш хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах ажил гүйцэтгүүлэх” нээлттэй тендерт шалгарсан “Агмарко” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 07-нд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын алт” ХХК нь сайжруулсан түлш нийлүүлэх гэрээ байгуулсан. “Монголын алт” /МАК/ ХХК нь 30 кг-аар савласан, шошготой бүхэллэг хагас коксон түлш нийлүүлж байгаа.   “Агмарко” ХХК нь Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 21, 22, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт борлуулалтын 31 цэг нээн ажиллаж байгаа бөгөөд доорх хаягаар иргэд өөрт ойр борлуулалтын цэгээс сайжруулсан түлшээ /хагас коксон болон үртсэн шахмал түлш/ худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй...

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь

 

ШУА-ийн Эрдэс боловсруулалтын технологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор, МУ-ын тэргүүний зохион бүтээгч Гүржавын БАДАМХАТАН

 

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь

 

        Нийслэл Улаанбаатар хот Азийн цагаан дагина хэмээгдэж байсан сайхан цаг үе бий. Улаанбаатар хотын агаарын бохирдол стандартын хүлцэх хэмжээнээс хэд дахин ихэсч гамшгийн хэмжээнд хүрээд олон төр засгийн нүүр үзсээр байна.

 

Бидний Монголчууд үүний буруутанг эрж хайсаар одоо хүртэл тогтоогоогүй явна. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч зоригтой алхам хийснээр сүүлийн жил Туркийн бүрэн шаталттай зуух, утаагүй шахмал түлш хэрэглэх, гэр хорооллыг орон сууцжуулах аянд мордоод байна. Гэсэн ч бодитой үр дүнд хүрэээгүй л явна. Улаанбаатар хотод 160 мянга гаруй айл өрхийн зуух бий. (2012 оны жилийн эцсээр 189 мянга болсон)


Дэлгэрэнгүй...

Антрацит ба чулуун нүүрсний ангилал

Классфикация каменных углей и антрацитов

Уголь

Марка

Выход летучих на горючую массу V Г, %

Качественная оценка спекаемости (характеристика кокса)

Длиннопламенный

Д

33-37 и более

Низкая, совсем отсутствует

Газовый

Г

33-37 и более

Спекающийся

Газовый жирный

ГЖ

31-37

Спекающийся

Жирный

Ж

24-37 и более

Спекающийся и сильноспекающийся

Коксовый жирный

КЖ

25-33

Повышенная

Коксовый

К

17-33

Средняя

Коксовый второй

К2

17-33

Пониженная

Отощенный спекающийся

ОС

14-27

Низкая

Слабоспекающийся

СС

17-37

Низкая, совсем отсутствует

Тощий

Т

8-20

Неспекающийся

Полуантрацит

ПА

10

Неспекающийся

Антрацит

А

9

Неспекающийся

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 25

Өчигдөр 78

7 хоногт 103

Сард 656

Бүгд 49016