САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТУРШИЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН


Судалгааны явц болон эцсийн дүнгээс харж, дүгнэхэд:
 “Шарын гол энерго”ХХК-ийн сайжруулсан түлш
 
“Шарын гол Энерго”ХХК-ийн түлшийг хэрэглэсэн 28 өрхийн санал асуулгын дүнгээс харахад уг сайжруулсан түлш нь хэрэглэхэд ямар нэгэн хүндрэлгүй, түүхий нүүрстэй харьцуулахад утаа, хөө тортог бага ялгаруулдаг бөгөөд үлдэх үнсний хэмжээ багасна гэж үзсэн. Дутагдалтай тал нь асахдаа удаан, шатаж эхлэхдээ кабель, хаймар шатаж байгаа юм шиг үнэр гардаг. Түүхий нүүрснээс илт давуу чанар ажиглагдаагүй. Эдийн засгийн хувьд түүхий нүүрстэй харьцуулахад үр ашигтай бус байна.
“Баялаг Эрдэнэ цом” ХХК-ийн сайжруулсан түлш
“Баялаг Эрдэнэ цом” ХХК-ны сайжруулсан түлшийг хэрэглэсэн 22 өрхөөс 9 өрх нь энэхүү түлшийг түлэхэд хурдан шатаж дуусдаг бөгөөд гэрийг дулаацуулахгүй, ямар нэгэн цавууны хиншүү маягийн хурц үнэр гаргаж байна. Илч муу, үнс их гардаг, үнс нь их халуун нурамтай гарч байгаа учир гал гарч болзошгүй зэрэг шалтгаанаар судалгааны 3 дахь хоногоос эхлэн уг түлшийг хэрэглэхээс татгалзсан.
Санал асуулгын дүнгээс харахад “Баялаг Эрдэнэ цом” ХХК-ны сайжруулсан түлш хэрэглэхэд тохиромжгүй, шахалт муу, шатаж эхлэхээрээ бутарч дутуу шатан үнстэй хамт хаягддаг, үнс маш их, илч муу, дулаанаа барьдаггүй, үнс нь цогтой нурам ихтэй учраас гал гарах аюултай, үнс нь хэтэрхий нунтаг хар саарал өнгөтэй, улаан нурам чигээрээ гарч байна. Хэрэглээний хувьд түүхий нүүрснээс их хэрэглэгдэх бөгөөд өвлийн хүйтэнд сууцыг халааж чадахгүй гэж үзсэн байна.
Судалгааны тайланг дараах холбоосуудаас татаж авч үзнэ үү.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан