Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулалын хөнгөлөлтөнд хамрагдахад ямар шалгуур үзүүлэлт, материалыг бүрдүүлэх вэ?

ЦАХИЛГААНЫ ҮНИЙН УРАМШУУЛАЛД ХАМРАГДАХ АЙЛ ӨРХ НЬ:
• Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдсан байх,
• Суурилагдсан чадал 7,5 кВт-аас дээш бол 380В-ийн техникийн нөхцөл авсан байх,
• Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар урамшуулал олгох нөхцөл шалгуурыг ханган биелүүлсэн талаар дүгнэлт гаргуулсан байх,
• Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй, хэрэглэгчийн кодтой байх.
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС:
БОАЖ-ын сайд, Нийслэлийн засаг даргын хамтарсан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-134/А-263 тоот тушаал, захирамжийн хавсралтаар батлагдсан
Дүүрэг Хороо
Хан-Уул 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16
Сонгинохайрхан 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,31,32
Баянгол 1,2,3,4,5,6,7,9,10,11,12,14,15,16,17,20,21,22,23
Сүхбаатар 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20
Баянзүрх 1,2,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28
Чингэлтэй 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,18,19
Налайх 1,2,3,4,5,6,7

Дэлгэрэнгүй...

ЦАХИЛГААН ХАЛААГУУР ХУДАЛДАА, СУУРИЛУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ААН, БАЙГУУЛЛАГУУД

Halaalt ЦАХИЛГААН ХАЛААГУУР ХУДАЛДАА, СУУРИЛУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ААН, БАЙГУУЛЛАГУУД

 Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын айл, өрхийн халаалтыг цахилгаан халаагуураар шийдэх замаар агаарын  бохирдлыг бууруулах ажлууд шат дараалалтай хийгдэж байгаа билээ. Үүнд зориулж шөнийн эрчим хүчний хэрэглээг хөнгөлөлттэй тарифаар нийлүүлэх  замаар түлээний мод, нүүрсний хэрэглээг халаалтаас халж, утааны эх үүсвэрээс салах боломжтой. Дэлгэрэнгүй

 

ЦАХИЛГААНЫ ҮНИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТУХАЙ

Агаарын тухай хуулийн 14.1 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 2 ны өдрийн 309 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар сарын 29 ны 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2011 оноос эхлэн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил хийгдэж байна.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд ахуйн хэрэглээний болон халаалтын зориулалтаар хэрэглэсэн цахилгааны үнийг бууруулан урамшууллыг доорхи байдлаар олгоно. Үүнд:

Дэлгэрэнгүй...

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ


Байгаль орчин хүний нийгэм 

Байгаль орчин, түүний унаган төрх гэж юу вэ? Түүнийг өөрчлөх хэрэгтэй юу? Нарны аймгийн 7 гарагаас гагцхүү манай дэлхий дээр амьдрал яагаад байдаг вэ? Эдгээр асуултад хүн бүр ямар нэг хариулт өгөх буй зээ. Би ч гэсэн өөрийн бодлыг нэмэрлэе. Дэлхийгээс наранд арай ойрхон зайд орших Сугар гарагийн бүх нүүрс хүчлийн (СО2) хийн 96% нь агаар мандлын давхрагадаа тархсан, дундаж температур нь +420оС байдаг бол биднийг бодвол нарнаас илүү хол оршдог Ангараг гараг дээр бараг бүх нүүрс хүчлийн (СО2)  хий нь хөрсөн дороо байхаас гадна дундаж хэм -50оС байдаг ажээ. Тэгвэл манай дэлхийн дундаж хэм +14оС, СО2- ын дөнгөж 0,03% нь агаар мандалдаа байдаг тулдаа л энгийн нэг эст бүдүүлэг биетнээс эхлээд оюуны өндөр хөгжилтэй хүн хүртэлх амьтан, ургамал бий болж, амьдрал үүсч, оршин тогтножээ. Нүүрсхүчлийн хийг (СО2) энд дурдсаны учир хойно гарна.

 

Хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Байгалийг амьд ба амьгүй гэж ангилдаг.  Амьд байгаль өсөж үржиж, хөдөлж байдаг: ургамал, амьтан, бүр бактери хүртэл багтдаг бол амьгүй байгальд дээрхийн эсрэг өсдөггүй, үрждэггүй өөрөөр хэлбэл нөхөн сэргээгддэггүй юмс болох газар шороо, уул ус, агаар хад чулуу эдгээрт агуулагддаг бүх зүйл орно. Энэ бүх зүйлс анх байсан тэр хэвээрээ байвал унаган төрхөөрөө байна гэж хэлж болох юм. Халуун, хүйтэн, цас бороо, араатан амьтнаас биеэ хамгаалхын тулд хүн амьтан ердийн оромжноос эхлээд ертөнцийн 8 гайхамшгийг бүтээх хүртлээ байгалийн унаган төрхийг бишгүй л өөрчилсөн бусуу? Нийгмийн хөгжлийн жамыг даган олон сая хүнтэй том том хот сүндэрлэн босч, олон зуун километр урт засмал замтай болж, олон арван сая тонн ашигт малтмал олзворлож, орчны нүүр царай танигдашгүй болтлоо өөрчлөгдөж байна. Энэ нь нэг талаар сайхан юм. Орчноо бохирдуулахгүй бол тэр шүү! Ус голыг хатсан сайр бургисан түйрэн, уул талыг овоолсон шороо, ухсан нүх болгож, цэцэгт хөндийг хог, утаагаар дүүргэвэл ямар олиг байх вэ дээ.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 25

Өчигдөр 78

7 хоногт 103

Сард 656

Бүгд 49016