Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 7 дугаар сургуулийн гадна, дотор инженерийн шугам сүлжээний ажил


Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудад хийж гүйцэтгэсэн нийт ажлуудын дундаж борлуулалтын орлого нь 150.0 сая төгрөгнөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100.0 сая төгрөг
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013, 2014 онуудад дор хаяж нэг удаа 150.0 сая. төгрөгнөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Зураг, төсөв боловсруулах мэргэжлийн байгууллага нь дараах заалтуудыг хангасан байна.
Барилга хот байгуулалтын яамны 1.2.4 - Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
Барилга хот байгуулалтын яамны 1.2.5 - Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл) Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл
Барилга хот байгуулалтын яамны 1.3.1 - Дулааны шугам гол сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг
Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд дараах заалтуудыг хангасан байна.
Барилга хот байгуулалтын яамны 2.2.1 - Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
Эрдэс баялаг эрчим хүчний яамны 03.5.2 - 0.7-40.0 кгх/см 2 Даралттай шугам хоолойн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрлүүдийн аль нэг нь байж болно.
Тендерийн хамт 3 090 000 /гурван сая ерэн мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
УБ хот Чингэлтэй дүүрэг Ц.Жигжиджавын гудамж-9 Хангарьд ордон, Нийслэлийн Агаарын чанарын алба, 10 давхар 1003 тоот өрөө, мэргэжилтэн Б.Баясгалан, Утас: 318551, 314876
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан