АГААР БОХИРДУУЛАГЧ ТОМООХОН СУУРИН ЭХ ҮҮСВЭР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ АЖЛЫН УДИРДАМЖ БАТЛАГДЛАА

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүулэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд нийслэлийн нүтаг дэвсгэрт уурын болон усан халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Агаарын тухай”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай", “Усны тухай”, “Газрын тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”,"Эрчим хүчний тухай” хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэр, журам, стандарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хаягдал утаанд хийн хэмжилт хийж магадлан итгэмжилж, стандарт хангахгүй зуухнуудыг шинэчлүүлэх ажлыг зохион байгуулах ажлын удирдамж батлагдлаа.

Дэлгэрэнгүй...

НИЙСЛЭЛИЙН ЗАХЫН СУРГУУЛЬ НҮҮРСТӨРӨГЧ БАГА ЯЛГАРУУЛДАГ ХАЛААЛТЫН ЗУУХТАЙ БОЛЛОО

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 118-р бүрэн дунд сургуулийн захиргаа өнөөдөр өндөр үр ашигтай, хүчин чадал сайтай халаалтын зуухаа хүлээн авлаа. ажил амжил

3cc5ffec860ad71830616aba3a57870f large

ттай хийгдэж, өнөөдөр сургуулийн захиргаа хүлээн авлаа. Уг үйл ажиллагаанд БОНХ-ийн Сайд С.Оюун оролцож Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлсний учир нь энэхүү шинэчлэл хоёр улсын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны үр дүн ажээ. Тодруулбал, 2013 оны 1 дүгээр сард Монгол Улс Япон Улстай байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хүлэмжийн хийг бууруулах зорилгоор манай улсад өндөр бүтээмж бүхий нам даралттай халаалтын зуух нийлүүлэх, шинэчлэх, шинээр суурилуулах хэрэгжүүлэх болсон юм. 

Дэлгэрэнгүй...

САЙЖРУУЛСАН ЗУУХ-2014

6714 329588347221377 5329994820241915937 n-300x200 Сайжруулсан зуух-2014” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд БОНХ-ийн сайд С.Оюун, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т. Бат-Эрдэнэ, "Цэвэр агаар" сангийн захирал Д.Баасан, “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд тэргүүтэй холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Хөгжим бүжгийн коллежийн “Эко сурагчид” цохивор хөгжмөөр тоглож сонирхуулсан бөгөөд хөтөлбөрийн зохион байгуулагчид иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулах ажлыг зохион байгууллаа.

Энэ жил зургаан компанийн найман төрлийн 15300 ширхэг зуух иргэд гар дээр очих бөгөөд үндсэн үнэ нь 272000-484188 төгрөг. Мөн иргэд өөрт таатай нөхцлийг сонгон банкны лизингээр худалдан авах боломжтой ба Цэвэр агаарын сан, Улаанбаатар цэвэр агаар төслийн хөнгөлөлттэй бол 17200- 228188 төгрөгөөр авч болох ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.usup.mn цахим хуудаснаас авах боломжтой юм байна.

100КВТ-С ДЭЭШ ХҮЧИН ЧАДАЛТАЙ УСАН ХАЛААЛТЫН ЗУУХНЫ ГАЛЧИЙН СУРГАЛТ

Халаалтын зуухны байгууламжийг магадлан итгэмжлэх журам батлах тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолоор батлагдан гараад байна.

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах дээрх журмыг хэрэгжүүлэх зорилгоор усан халаалтын зуухны эзэмшигч, техникийн ажилтан, механик, галч нарыг хамруулан Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2014 оны 09 дүгээр сарын 25-30-ны хооронд “ Халаалтын зуух 2014 ” сургалт зохион байгуулагдах гэж байна.

Уг сургалтыг НАЧА, НМХГ, ХИХУГ зэрэг газрууд хамтран зохион байгуулах ба тус сургалтанд 100 кВт-аас дээш нэгж хүчин чадалтай халаалтын зуух эзэмшигчдийг бүрэн хамруулах шаардлагатай байгаагаас гадна сургалт зохион байгуулах танхимыг бэлтгэн холбогдох мэдээллийг 09 дүгээр сарын 25-ны дотор Нийслэлийн Агаарын чанарын албанд ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 25

Өчигдөр 78

7 хоногт 103

Сард 656

Бүгд 49016