АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО

“АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО” аяны хүрээнд 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, холбогдох албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд Нийслэлийн Чингэлтэй болон Баянзүрх дүүргүүдээр явж цахилгаан халаагуур ашиглаж буй айл өрхүүдтэй танилцлаа.

Дэлгэрэнгүй...

Агаарын бохирдол ихтэй сургууль цэцэрлэгийн хүүхдүүд агаар шүүгч амны хаалттай боллоо.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар түүний харьяа Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар цэвэр агаар төсөл хамтран ажлын хэсэг байгуулагдаж цэцэрлэг, сургуулиудад дотоод орчны агаарын бохирдлоос хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу 2016 оны 12 сарын 22-ны өдөр агаарын бохирдлын голомтод байрлаж буй 50 цэцэрлэгт 200 ширхэг дотоод орчны агаар цэвэршүүлэгч XEPA филтер мөн 48 сургуулийн сурагчдад шүүлтүүртэй мэргэжлийн амны хаалт гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй...

Хамтран ажиллах гэрээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын 2017 онд байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49-р сургуульд нүүрстөрөгчийн дутуу исэл хэмжигч суурилууллаа.

Манай алба Нийслэлийн гэр хорооллын сургуулиудын дотоод орчны агаарын чанарын судалгаа хийх зорилгоор нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) хэмжигч 2 ширхэг зөөврийн багажийг  Японы  Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн 49-р сургуульд суурилууллаа. 

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 35

Өчигдөр 61

7 хоногт 189

Сард 976

Бүгд 52615