СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ, АМАРЖИХ ГАЗРУУДАД ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр Улаанбаатар хотод өвлийн улиралд гадаад орчны агаарын бохирдол өөрөөр хэлбэл нарийн ширхэгт тоосонцор PM2.5 150-500 мкг/м3, азотын давхар ислийн хий 50-100 мкг/м3, хүхрийн давхар ислийн хий 40-10 мкг/м3 байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрдэг. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил, 0-5 хүртэл насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдэд уушги, зүрх судасны эмгэгт үүсэхэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон. Гадаад орчны агаарын бохирдол нь орон сууц, албан тасалгаа, цэцэрлэг, сургуулийн дотоод орчны агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл болдог. Хүн амьдралынхаа 2/3-аас багагүй хугацааг албан тасалгаанд, сургууль цэцэрлэгт, гэртээ зэргээр дотоод орчинд өнгөрдөг.

Дэлгэрэнгүй...

“АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газар,  Онцгой байдлын сургууль, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Худалдаа аж үйлдвэрийн танхимд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн зорилго нь нийслэлийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй амьдрах орчин болгох, агаарын бохирдлоос эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр  судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэлэг санал, шийдлийг хэлэлцэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, төсөл, хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргахад оршино.

Дэлгэрэнгүй...

“Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн багш судлаачид, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 12-ны өдөр Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй...

“Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи” үзэсгэлэн зохион Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зорилго бүхий “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо туйлын чухал юм. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэд өвлийн улиралд гэрээ дулаалж, дулаан алдагдлаас сэргийлэх нь агаарын бохирдлыг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ. Тиймээс иргэдэд байгаль орчинд  ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга худалдан авах боломжийг олгох зорилгоор НЗДТГ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар хамтран энэхүү үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.

Дэлгэрэнгүй...

Хятад улс шатдаг түлштэй автомашиныг хориглохоор төлөвлөж эхэлжээ

Хятад улс удахгүй шатдаг түлштэй автомашиныг зарах, үйлдвэрлэхийг хориглож болзошгүй байгааг Блүүмберг суваг мэдээлжээ. Оронд нь цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг дэмжих юм байна.

Бямба гарагт болсон авто машины салбарын чуулган дээр Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн дэд сайд Шин Гуобин дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинуудын үйлдвэрлэл, худалдааг зогсоох хугацааг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 25

Өчигдөр 78

7 хоногт 103

Сард 656

Бүгд 49016