Агаарын чанарыг сайжруулах 4 бүсэд 269 байцаагч хяналт тавьж байна

Нийслэлийн Агаарын бохирдлын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Газрын алба хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан захирамжийн хэрэгжилт болон иргэдийн зүгээс ирдэг асуултад хариулах зорилгоор  хэвлэлийн хурал хийлээ.  Энэ үеэр  Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “2017 оны  нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж нийслэлийн агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрснийг тодотгоод аймаг, нийслэлийн ИТХ-д чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг бэлтгэх үүрэг өгсөн.

Дэлгэрэнгүй...

Нийслэлийн агаарын чанарын сайжруулах бүс дэх хороодын хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн агаарын чанарын сайжруулах бүс дэх хороодын хэсгийн ахлагч нарын дунд журмыг сурталчлах сургалтыг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэдийн хурлын танхимд 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1000  цагт Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Цолмон, мэргэжилтэн Э.Батцэцэг, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Нарантуяа нар хамтран зохион байгууллаа. Сургалтанд нийт 23 хорооны 40 хэсгийн ахлагч нар идэвхтэй оролцлоо.

Дэлгэрэнгүй...

НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАРТ ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэгдсэн төлөвлөгөөг баталсантай уялдуулан Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаал, захирамжийн дагуу Агаарын чанарыг сайжрулах бүсийн ангилал, түүнд мөрдөгдөх журмын талаар Нийслэлийн мал эмнэлгийн газарт 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Цолмон, мэргэжилтэн Э.Батцэцэг нар мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй...

Монгол улс Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл-2 “Хамтран зохицуулах хорооны 9 дүгээр хуралдаан”

 Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын “Улаанбаатар хотын  Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл" (2-р үе шат) эцсийн шатны үнэлгээний дүнг танилцуулах Хамтран Зохицуулах хорооны 9 дүгээр хуралдаан 2017 оны 1 дүгээр сарын 26-ны 9 цагт Хангарьд ордны 14 давхрын “Б” зааланд боллоо.  Хуралд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, ЖАЙКА-ын Монгол дахь

Дэлгэрэнгүй...

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ШИНЭ ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ НЭВТРҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө. 

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 9

Өчигдөр 45

7 хоногт 91

Сард 801

Бүгд 58484