ГЕРМАНД ЦАХИЛГААН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛНО

Амьдралыг нэгэн хэвийн байдлыг өөрчилж шинийг санаачилдаг, зохион бүтээдэг мянга мянган бүтээлч хүмүүст талархъя. Сэтгэл түгшээсэн сөрөг мэдээллийн хажуугаар биднийг баярлуулах сайхан мэдээ гарч байгааг мартаж болохгүй. Тодруулбал, Герман улс салхи, нарны эрчим хүчийг зэрэг үйлдвэрлэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл тус улс цахилгаан эрчим хүчний үнэгүй эх үүсвэртэй болж байгаа аж. 

Дэлгэрэнгүй...

Гадаад харилцаа: Талархлын бичиг гардуулав

Улаанбаатар, Сөүл хотуудын хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Сөүл хотын захиргааны 100 хувийн хөрөнгө оруулалтаар Хил дамнасан агаарын бохирдлыг судлах, зорилгоор гэр хорооллын бохирдол ихтэй хэсэг болох СБД-ийн 16-р хороо, Дамбадаржаагийн булгийн хамгаалалтын хашааны ард 24 цагийн тасралтгүй ажиллах хүчин чадалтай орчны агаарын чанарын суурин харуулыг байрлуулаад байгаа билээ.

Дэлгэрэнгүй...

BRT ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн Засаг даргын тамгын газар, харьяа агентлагуудын бүтэц өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан Тусгай замын автобус төслийг яаралтай, үр өгөөжтөй хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх 2012 оны наймдугаар сарын 23-ны өдрийн “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуваарь 3-ын 2-т туссан хөтөлбөрийн нийт хэрэгжилтийг хариуцагч, гүйцэтгэгч байгууллагын төслийн нэгж байгуулах, удирдан зохион байгуулалтаар хангах зэрэг үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг гүйцэтгэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нийслэлийн өмчит хувьцаат компанид хариуцуулав.

Дэлгэрэнгүй...

НИЙСЛЭЛ АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ЗӨВЛӨЛДӨНӨ


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналын талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Агаарын чанарын алба, Цаг уур орчны шинжилгээний газар, Уул уурхайн яам, Жайка төслийн холбогдох албаныхан, Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно. Зөвлөлдөх уулзалтаар агаарын бохирдлын одоогийн төлөв байдал, газарзүйн тогтоц, уур амьсгалын хүчин зүйлийг өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах, авто тээврийн хэрэгслээс гаралтай  бохирдлыг бууруулах арга зам зэрэг асуудлыг хөндөж хэлэлцэнэ. Тухайлбал Агаарын бохирдол, уур амьсгалын хүчин зүйл, Агаарын хонгил үүсгэх, Дизель хөдөлгүүрээс ялгарах тортогшилт шүүх төхөөрөмж гэсэн сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэхүү зөвлөлдөх уулзалтаас цаашид хэрэгжих боломжтой төсөл, арга хэмжээний саналыг шалгаруулж Агуурын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Зөвлөлдөх уулзалт 2016 оны 05 дугаар сарын 20-ны /баасан гараг/ 09:00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

Дэлгэрэнгүй...

Ч.БАТСАЙХАН: АГААРЫН БОХИРДОЛ СТАНДАРТААС 2-7 ДАХИН ИХ БАЙНА

Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхантай ярилцлаа.

-Агаарын бохирдлын хэмжээ өдгөө ямар байна вэ. “Стандартаас хэд дахин хэтэрсэн”, “Улаанбаатар Бээжингээс ч илүү бохирдолтой” зэрэг цөөнгүй мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Үнэхээр аюултай хэмжээнд хүрчихээд байна уу?

-Суурин дөрвөн харуулаас авсан хэмжилтийн дүнд үндэслэж гаргасан мэдээллээр хотын агаарын бохирдол өдгөө стандартаас 2-7 дахин их байна. Улаанбаатарын утаа дэлхийн бохир хотуудаас ихэслээ гэсэн мэдээлэл ор үндэсгүй. Бохирдол ямар байгааг хүн бүр www.agaar.mn цахим хуудаснаас харах боломжтой. Иргэдэд хүртээмжтэй мэдээлэл түгээхийн тулд энэ жил дөрвөн харуул дээрээ нэмж, тус бүр нь тэрбум төгрөгийн үнэтэй хоёр харуул ашиглалтад оруулах гэж байна. Сөүл хотын даргын айлчлалын үеэр Улаанбаатар хотод бэлэглэсэн харуулыг гэр хорооллын дунд буюу Дамбадаржаад суурилуулна. Мэдээллийг нь бид Сөүл рүү явуулж, давхар хянуулах юм. Энэ сарын 15-17-нд БНСУ-ын мэргэжилтнүүд ирж, ашиглалтад оруулна. Үлдсэн нэг харуулыг ирэх оны гуравдугаар сард ЖАИКА-гийн шугамаар нийлүүлнэ. Ингэснээр утаа буурсан, буураагүй гэх маргаан илүү шинжлэх ухааны үндэстэй болох юм.

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 9

Өчигдөр 45

7 хоногт 91

Сард 801

Бүгд 58484