БЭЭЖИН 6000 ОЮУТНАА ХОТЫН ЗАХРУУ НҮҮЛГЭЖ БАЙНА

Бээжин хотын төвд сургуулиудын тоог бууруулах бодлогын хүрээнд нийт 6,000 оюутныг хотын захын кампусуудад шилжүүлжээ.

Үүнд Бээжин хотын Их сургууль, Бээжингийн Технологи, Бизнесийн Их сургууль, Бээжингийн Барилга Архитектурын Их сургуулийн төгсөх ангийн оюутнууд голдуу хамрагдсан байна.

Ер нь Бээжин хот үйлдвэр, ложистик үйлчилгээ, бөөний худалдааны захууд, зарим сургуулиуд, эмнэлгүүд, төр захиргааны байгууллагуудыг хотын төвөөс зах руу нүүлгэх бодлого барьж эхэлжээ.

Энэ нь хотын төвийн зургаан гол дүүргийг агаарын бохирдлоос чөлөөлөх, замын түгжрэлийг бууруулах, нөөцийг зөв зохистой хуваарилахад чиглэгдэж байгаа гэнэ.

Дэлгэрэнгүй...

ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗОХИОН БҮТЭЭСЭН 20 ЭКО АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Монгол  инженерүүдийн зохион бүтээсэн байгаль орчинд ээлтэй эко автобустай танилцлаа.

Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон - Ханын материал чиглэлд маргаашаас эхлэн үйлчилгээнд явахаар боллоо. Уг автобусыг “Экобус” ХХК нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн бөгөөд “Зорчигт тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөв.  

Дэлгэрэнгүй...

BRT буюу тусгай замын автобусны систем 2017 оноос Монгол улсад нэвтэрч эхэлнэ

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны мэдээлж буйгаар Монгол улсын нийслэлд тулгараад буй автомашины түгжрэл болон агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдэх зорилготой орчин үеийн автобусны систем 2017 оноос эхлэн нэвтэрч эхлэх гэж байна. 

Манилад төвтэй зээл олгогч болох АХБ нь ирэх 6-9 жилийн хугацаанд Улаанбаатарт баригдах зам гүүр болон хэд хэдэн BRT буюу тусгай замын автобусны корридор, дэд бүтэц барихад зориулж 218 сая ам.долларын зээл олгох болно хэмээн АХБ-ны Зүүн Азийн хэлтсийн тээврийн ахлах мэргэжилтэн Ки Жүн Ким Мягмар гарагт мэдээлсэн байна. Уг хөрөнгөөр 64.5 км автобусны тусгай зам баригдах аж.

Дэлгэрэнгүй...

УЛААНБААТАР- СӨҮЛ ХОТУУД БОДЛОГЫН ТҮВШИНД ХАМТРАН АЖИЛЛАХ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вонсүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийж байна.

Өнөөдөр Улаанбаатар-Сөүл хотын туршлага хуваалцах чуулга уулзалт болж талууд бодлогын түвшинд хамтран ажиллах мэдэгдэл гаргаж, хоёр хотын агентлагууд, мэргэжилтнүүдийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тодруулбал нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат,

Дэлгэрэнгүй...

Холбоо барих

Хаяг : Улаанбаатар хот ,Чингэлтэй дүүрэг , Ц.Жигжиджавын гудамж-9
Нийслэлийн Төр Захиргааны   II байр , Хангарьд ордон 5 давхар 509 тоот

Манай зочид

Өнөөдөр 9

Өчигдөр 45

7 хоногт 91

Сард 801

Бүгд 58484